Гарет Бэйл охинтой болжээ

Реал Мадрид клүбийн Уэльс довтлогч Гарет Бэйл болон түүний эхнэр Эмма Рис-Жонс нар 2 дахь охиноо өлгийдөн авсан байна. Тэд охиндоо Нава Валентайн хэмээх нэр хайрлажээ. Тэдний том охин Альба нь одоо 3 настай аж. Бэйл Уэльсийн шигшээ багтайгаа хараахан нэгдэж амжаагүй байна. Энэ улиралд Реалын төлөө 21 тоглолтод оролцож 15 гоол оруулж, 9 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа Бэйл эзэн хааны багтай шинэ гэрээ байгуулж магадгүй гэсэн яриа гараад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ