
“МТ-Ойл” компанийн шатахуун түгээх станцууд өчигдөр оройноос эхлэн АИ-92 авто бензинээ 1850 төгрөгөөр борлуулж эхлээд байгаа юм.
Тус компани Аи-92 бензинийн үнээ 260 төгрөгөөр нэмээд зогсохгүй ДТ, Аи-80, Аи-95 бензинийн үнийг ч нэмээд байгаа юм.
Харин “Петровис”, “Сод Монгол” зэрэг компани өнөөдрийг хүртэл хуучин үнээрээ буюу Аи-92 литр нь 1590, ДТ-1650, Аи-80-1310, Аи-95-1740 төгрөгөөр тус тус худалдаалж байсан ч дөнгөж шатахуун нь дууссан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ