Өнөөдөр болох үйл явдлын тойм

Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 цагт ДЭМБ, Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ-өөс Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаараа мэдээлэл хийнэ.
Батлан хамгаалахын их сургууль дээр
14.00 цагт БЗД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан "Аврах ажиллагааг зохион байгуулах" дадлага, сургалт явагдана.
ШӨХТГ-т
11:30 цагт Шатахууны үнэ дахиад 100 төгрөгөөр буурах боломжтой тухай, УБ төмөр зам цай, кофе, цагаан хэрэглэлийн үнээ билетний үнэдээ шингээхээ байсан, Хэрэглэгчийн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд иргэдийн санал зайлшгүй хэрэгтэй байгаа тухай асуудлаар хэвлэлийн бага хуралтай. 91021020
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын дэргэдэх ХАРААТ БУС ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС АТГ-тай холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ
Сангийн яамны үүдэнд
09:00 цагт Элэгний С вирусын эсрэг Харвони эм манай улсад маш хямд үнээр нийлүүлэгдсэн хэдий ч энэ эмийн эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай иргэд өртөг зардлыг нь төлж дийлэхгүй байгаа асуудал үүсээд байгаа юм байна. Иймээс дээрхи иргэд Харвони эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүсч байна. Иргэд Сангийн яамны үүдэнд цугларч, холбогдох сайд болон албаны хүмүүст шаардлага хүргүүлэх юм байна. Холбогдох утас: Д.Наранбаатар /Оном сангийн УЗ-ын дарга/ 99997737
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Төрийн ордонд
12:00 цагт Нүүрс хөтөлбөрийн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөл мэдээлэл хийнэ.
ХӨСҮТ-д
11.00 цагт Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ажиллана.
Корпорэйт зочид буудлын 5 давхрын Улаанбаатар зааланд
13:00 цагт Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгээс зохион байгуулж буй "Монгол туургатны мисс"-ийн тэмцээн 3 сарын 20-27-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд зохион байгуулагдах "Сүүн дусал" сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал зохион байгуулагдана. Тус хэвлэлийн хуралд Халимаг, Буриад,Тува, Өвөрмонгол, Монгол 5 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцоно. Мөн энэ үеэр 3 сарын 25-нд болох "Мисс модель" номинацийн сурвалжлах эрхийг сэтгүүлчдэд олгоно. Утас: 88116363
МОНЦАМЭ-гийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд
12:00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийг “Ази-Европын иргэний чуулган”-ыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн, Оюу Толгойн Хяналт ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл, “EBI” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Гүнсэн, Азийн Ардчиллын Сүлжээний тэргүүн Л.Төр-Од болон АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан нар хийнэ. Утас: 263692, 99090339, 88080619, 89010515
СЭТГЭГДЭЛ БИЧИХ