Н.Энхбаяр: АТГ зохиомол хэргүүдээ хаах нь шударга ёсонд нийцнэ

img

АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаяраас мэдүүлэг, тайлбар авах тухай албан бичгийг хүргүүлээд буй. Таван удаа зарлан дуудах бичиг өгсөн ч Н.Энхбаяр тайлбар мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэгвэл АТГ-ын албан бичигт Н.Энхбаяр хариу өгчээ. Түүний хариуг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Танай 06/1810 тоот бичгийн хариу


Танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг хоморголон хэлмэгдүүлэх, МАХН-ыг элдвээр шахан дарамтлах хууль бус үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулж байгаа бөгөөд ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам та нарын явуулж буй энэхүү адал балмад үйл ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ бүхэн нь Н.Энхбаяр ба МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх цорын ганц зорилготой гэдэг нь та бүхний илэрхий хууль бус улайрсан үйл ажиллагаанаас харагдаж байна.

 

Тийм учир би та бүхний улс төрийн захиалгаар явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, та бүхний захиалгаар дэглэсэн “жүжигт тоглохгүй” гэсэн байр суурийг баримталж ирсэн юм.

 

Та нар 2009 оноос хойш намайг хэлмэгдүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хууль бус явуулсан, үндэслэлгүйгээр ял төлөвлөсөн, та нартай үгсэн хуйвалдсан прокурор, шүүхийнхэн тэр ажиллагааг чинь дэмжиж надад хүчээр, хууль бусаар, үндэслэлгүйгээр ял тулгасан гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа.

 

Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын зөвшөөрөл нь байсаар байтал намайг тэр газрыг үнэгүй авч Улаанбаатар хотод их хэмжээний хохирол учруулсан мэтээр гүжирдэж, ял тулган өгсөн, тухайн үед миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой хамтран бизнесийн төсөл хэрэгжүүлж, тийнхүү хэрэгжүүлэхдээ тухайн объектыг шинээр үнэлүүлж, Улаанбаатар хотын мэдлийн өмчийн үнийг даруй 3 гаруй дахин нэмэгдүүлсэн байхад нэгд, надтай холбоотой асуудал мэтээр хүчээр надад хамаатуулан тулгаж, хоёрт, Улаанбаатар хотын өмчийг үнэгүй завшсан мэтээр гүжирдэж, хүчээр тулган ял оногдуулсан билээ.

 

Та нар иймэрхүү байдлаар гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж ирснийг би сургаар биш харин горыг нь өөрийн биеэр амсч, эрх, эрх чөлөөгөө алдан хохирч, яс махандаа шингэтэл мэдэрч мэдсэн тул та нарын одоогийн явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг харсаар, мэдсээр байж тэр бүхнийг дэмжих нь миний хувьд хэлмэгдүүлэлтийг зөвшөөрсөн мэт болох тул та нарын хууль зөрчсөн ажиллагаанд хамтран оролцохгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.

 

Түүнчлэн АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь чухам ямар хэргийг шалгах эрхтэй вэ? гэдгийн талаар хуулиар тодорхой заасан байхад танай байгууллага тэр эрх мэдлээ хэтрүүлэн танай байгууллагын шалгах ёсгүй залилангийн гэх хэрэг (МАХН-ын байрлаж байгаа цагаан байшинтай холбоотой маргааны асуудал нь эрүүгийн биш иргэний шинжтэй гэдгийг эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа хуульчид нотолдог), гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх хэрэг (цэвэр зохиомол хэрэг)-ийг Н.Энхбаяртай хүчээр холбогдуулан шалгаж байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэдгийг давхар нотолж байгаа юм. Энэ талаар би өмнө нь АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-ын мөрдөн байцаагч нарт анхааруулан хэлж байсан боловч хэргийн харъяаллыг өөрчлөх талаар танай байгууллагаас санаачлага гаргасан нэг ч алхам өдий хүртэл хийгээгүй билээ. Энэ талаар заавал би, эсхүл миний өмгөөлөгч гомдол гаргахыг хүлээлгүй, өөрсдөө алдаа дутагдлаа засахын тулд санаачлагатай ажиллах ёстой гэдгийг сануулъя.

 

Та нар үнэнийг олж тогтоохын төлөө явж байгаа улс биш гэдгийг нотлох өөр олон баримт бий. Хамгийн сүүлд гэхэд АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь улс төрийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүний тухай зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь тодорхойлж өгдөг эрх, үүрэгтэй атлаа Н.Энхбаярын хувьд болохоор эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж, түүний тухай ялтай байгаа мэтээр санаатайгаар худал дүгнэлт гаргасан билээ. Та нар тэгтлээ хууль мэддэггүй, мэдлэг боловсролгүй хүмүүс үү? Үгүй гэж бодож байна. Гэтэл яагаад ийм бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулаад байна вэ? Энэ асуултад ганцхан хариулт байгаа нь тодорхой. Энэ бол: улс төрийн захиалгаар гэсэн хариулт. Энэ мэтээр танай байгууллага алхам тутамдаа наанаа хуулийн нэр барьж байгаа мэт дүр эсгэх боловч үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэж, нийгэмд айдас хүйдэс төрүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдан зөрчиж байгааг шударга олон түмэн ойлгохын цаадхаар ойлгож, зэвүүцэн дургүйцэж, энэ балмад үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байгааг та нар ойлгох цаг аль хэдийний болжээ. Эцсийн эцэст та нарын өндөр цалин хангамжийн зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө санхүүжүүлж байгааг дахин сануулж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн эрх ард түмний гарт байгаа гэсэн маш чухал зарчмыг хуульчлан баталгаажуулсан байхад та нар тэр эрх мэдэл нь улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн гарт байгаа мэтээр узэж, өнөөдөр тэднийхээ шууд болон шууд бус байдлаар огч буй захиа даалгавраар улс төрийн өрдөлдөгч болох Н.Энхбаяр болон МАХН-ыг илэрхий хууль бус аргаар мордөн мөшгиж байгаа, ард түмнийг айлган сүрдүүлж, нийгмийг хагалан бутаргаж, бизнес эрхлэгчдийг айлган дарамталж байгаа зэрэг хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа төлөө хожмын нэгэн өдөр хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.

 

Аливаа дарангуйлал эрт орой хэзээ нэгэн цагт нурж унадаг шүү гэдгийг дэлхийн болон Монголын түүх бэлхнээ нотлон харуулсан.

 

Би алхам тутамдаа хууль зөрчин ажиллаж байгаа та бүхэнтэй зөвхөн өмгөөлөгчтэй хамт байж уулзаж учрахаас өөр аргагүй байдалд байгаа. Гэтэл өмгөөлөгчид та бүхний явуулж буй хууль бус үйл ажиллагаанаас болж надтай хамтран ажиллавал үнэн мөнийг олж тогтоож чадахгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж чадахгүй, тэр байтугай өөрсдөө ч хэлмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа учир надтай хамтран ажиллахаасаа татгалзаж байна.

 

Тийм учир би та нарын хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу сөрөн зогсох эр зоригтой бөгөөд чадвартай өмгөөлөгч олохоор хөөцөлдөж, холбогдох байгууллагуудад хандсан. Тэр байгууллагаас надад өмгөөлөгч олж өгвөл би зөвхөн өмгөөлөгчтэйгээ хамт та нартай уулзах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж болно гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

 

Үндсэн хуулинд иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөлөөлөгчтэй хамт байж байцаан шийтгэх аливаа ажиллагаанд орох эрхтэй хэмээн заасан байдгийг та бүхэнд анхааруулан сануулъя.

 

Эцэст нь танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг элдвээр дарамталж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоож, надтай холбоотой мэтээр үүсгэсэн зохиомол хэргүүдээ хаах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг анхааруулан хэлье.

 

ЖИЧ: Өмгөөлөгч Оргилын надтай хамтран ажиллахаасаа татгалзсан бичиг, МӨХолбоонд хандан надад өмгөөлөгч олж өгөхийг хүссэн бичгийг хавсаргав.

 

МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene P I Z D A mongoloos zailaad ter solongosruugaa yavad dald orooch MOngolchuudaar yyaj togloh ged bga P I D Z A ve yaasan idej uuj hanadagui L AL A R ve Hurdan amia horlochihooch Tegvel chinii bugsiig dologchidoos busad ni bayrlah geed bna
2016-03-24
Зочин:
olgiitei hvvhedvvd urond oeood bna odoogiin zasagaa
2016-03-24
Зочин:
het dabaragchid mongolchuud olsoj bna
2016-03-24
Зочин:
elbegee dorlijaj nariin huulia enheegees vhtelee aih yumaa hudalaa shalgaad
2016-03-24
Зочин:
selmen baishin elbegdorjiih medeegvi yum u
2016-03-24
Зочин:
shar deeltei nahiu hamartai bagaband balin hamartai ochirbat nariig shalgaj shoron hiigeeche mongoliin toriig antai niilej ideh shig bolloo ard tvmen olsoj bna
2016-03-24
Зочин:
shilen baisin chin elbegiin baishin shvv de
2016-03-24
Зочин:
chi mongol hv enheed bayar hvrgeinee haraadag hen we chi vr hvvhedvvd zubno yana da enhee sain hvndee mongoliig urnoos gargasan hvn dee
2016-03-24
Зочин:
Хогийн энхбаяр чи үхэж далд ороосой. Чи цагтаа гурван өндөрлөгт байхдаа юу хийсэн этгээд вэ. Чам шиг хогийн юмыг ахиж хэн ч сонгохгүй. Энхбаяраа чи бол новш.
2016-03-24
Зочин:
3дахи ерөнхийлөгч байсан хулгайя авилгач сэлмэн байшингийн гахзрыг яаж авсанаар нь байцаалт авахад ял авна даа энэ хулгайч,,, бас ххүүгээ Монгол банктнд ажиллуулахаа боль,,ичиж үх тэнгэр ниргэг энэ энхбаярыг ТҮ- 9 өө ард түмсэнд өг тууц хулгайч
2016-03-24
mgl:
Chi uls toroos zailaad mongoliin ard tumniig taivan bailgaad ogooch. Yamar yadargaatai dald orj ogdoggui mangas ve. Gemgui l yum bol zugeer ochood meduulgee ogchihooch, yadaad
2016-03-24
Зочин:
manai mongolchuud 1990 onoos l zasgiin ur dun tuuhii baihad l ogtsruulna geseer onoog hurj
2016-03-24
zochin:
т эгэхийн тулд Энхбаярыг дэмжих хэрэгтэй байна
2016-03-24
Зочин:
Шунал гэдэг чинь хуний хоер нудийг хааж ухаан санааг нь балайруулчихдаг юм шиг байгаа юм.Амьдралын унэн менийг наадах чинь терснеесее авахуулаад Соелын сайдын сэнтийд залрах хуртлээ яс махандаа шингэтэл ойлгосон. Сайд болонгуут таг мартсан!!!
2016-03-24
Зочин:
Урь шар дээлтэй , балин хамартын хийсэн хэрэг болохоор хилс болчихдог ...кккк... шорондоо очиж мереед! Уг дуугуй монгол улсын хуулийн дагуу хуцалгуй очиж мэдуулгээ ег! МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь Еренхийлегч АСАН гуай!!!
2016-03-24
мэдүүлэг өг:
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй чамд зориулсан хууль гэж байхгүй шаар минь МЭДҮҮЛГЭЭ ӨГ
2016-03-24
ЗОЧИН:
ЭНХБАЯР ГУРАВДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ШОУДАХАА БОЛЬ. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭСЭН НЭРИЙГ АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АСАН ГЭДЭГ ҮГИЙГ ЗААВАЛ АШИГЛАЖ БАЙХ ЁСТОЙ ЭНХБАЯР МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ. ҮҮНИЙГ ЧИНЬ ГАДНЫХАН МОНГОЛ УЛС ГУРВАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЮМ БАЙНА. ГУРАВДАХ НЬ ЭНЭХБАЯР ГЭЖ БУРУУ ОЙЛГООД БАЙНА. ҮҮНЭЭС ЧИНЬ АРД ТҮМЭН, БИ ИЧЭЭД БАЙНА. МИНИЙ ХУВЬД МАХН НЬ БААХАН УРВАГЧИД, ДАЛДАГАНУУРУУД, ЦҮНХ БАРИГЧДААР БҮРДСЭН АН-ТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ЗАСАГ БАРИЛЦАЖ БАЙГАА, МҮАН-ТАЙ ШУДАРГА ЁСНЫ ГЭРЭЭТЭЙ, НН-ТАЙ ХАМТРАН АЖЛЛАХ ГЭРЭЭТЭЙ, ОДОО ХАЯЖ ЯВААД БААХАН МУУЛСНЫ ТӨЛӨӨ БУЮУ МАНАН ГЭЖ ХАШГАРСНЫ ТӨЛӨӨ 2012 ОНЫ СОНГУУЛИАР УИХ-Д СУУДАЛ АВСАН Ч БАС ХАНААГҮЙ МАН-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭЭД ҮЗЭХЭЭР ЮМ ЮМ РУУ ҮСЧСЭН АСМАН НАМ ГЭЖ БОДДОГ. МӨН ХИЙСЭН АЖИЛ НЬ АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙХ, ХИЙ ХӨӨРЦӨГЛӨН ШОУДАХ. АРД ТҮМЭН АСМАН НАМ ГЭЖ НЭРЛЭДЭГ БОЛСОН.
2016-03-24
СЭРСМАА:
ЭНХБАЯР ШИГ ХУДАЛ ХУРМАГААР БҮТСЭН, АЛБАН ТУШААЛ, МӨНГӨНИЙ ШУНАЛТНААС ХЭН АЙХ ГЭЖ. ГАЗАР, ОБЪЕКТ 2 ТУСДАА АСУУДЛУУД. ОБЪЕКТЫГ ӨӨРИЙН БОЛГОХЫН ТУЛД БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ХУДЛАА БҮРДҮҮЛСЭН БАЙСАН БИЗДЭЭ. ОБЪЕКТЫГ ӨӨРИЙН БОЛГОЧИХООР ГАЗАР ТҮҮНИЙХ БОЛНО ГЭДГИЙГ ЭНХБАЯР МЭДНЭ. ХУДЛАА ЮМ БОЛ ГАДААДАД ЗУГТААГСДАА АВЧИРЖ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯАХААРАА НИЙСЛЭЛИЙН ӨМЧ НЭГ МУУ ЦҮНХ БАРИГЧИЙН ГАРТ ОРЧИХДОГ ЮМ БЭ. ҮҮНИЙГ ГАРЫН ХЭЭ ГАРААГҮЙ АВИЛГА ГЭДЭГ. ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ЭНХБАЯР ӨӨРӨӨ ГАДААДЫН ХҮНЭЭС ОЛОН МЯНГАН ДОЛЛАР АВСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭСЭН. УГТАА ЭНХБАЯР ЭНЭ ДОЛЛАРЫГ УЛСАД ТУШААХ, ЭСВЭЛ ТҮҮГЭЭР АВСАН ТЕЛЕВИЗЭЭ УЛСАД ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН. ҮҮНД АТГ ЯЛ ОНООЖ, АЛБАН ТУШААЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙХ ЯВЦАД ӨГСӨН БЭЛЭГ СЭЛТИЙГ УЛСАД ТУШААГААГҮЙН ТӨЛӨӨ ЯЛЛАХ ЁСТОЙ. ТҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР Л ӨГСӨН БАЙГАА. ХЭН Ч БИШИД ХАНДИВ НЭРЭЭР АВИЛГА ӨГӨХ ҮҮ. ЭСВЭЛ АМ АНГАЙХ БОЛГОНДОО ЭНХБАЯРЫГ МАГТАН ДУУЛДАГ ЭНЭ ТЕЛЕВИЗИЙГ ЗАРЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ЁСТОЙ. ЭНХБАЯР ГУРАВДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ШОУДАХАА БОЛЬ. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛ
2016-03-24
zochin:
Та яг үнэнийг олж хэллээ яг энэ үг л байсан юм,Одоо энэ хүнийг гаргаж байж цэвэршин дээ,Ард түмнээ яаж дарлуулж байгааг Энхбаяр ойлгосондоо
2016-03-24
зочин:
энэ нехер терд гарвал терийг жинхэнэ утгаар нь цэвэрлэнэ дээ алдах юмгуй амьдралын унэн менийг яс махандаа ойлгосон байлгуйдээ .уг нь терд байгаа улс оронд байгаа энэ авилга шантааж болон балиар бусармаг болгоны эх ундсийг тавьсан хун дээ еерее энэ бухнээ засч чадвал хойд терелдее шамбалын оронд очино гэж бодох нь зуйн хэрэг .Энэ хун терд гараасай хувалзнуудаа хуу арчаасай
2016-03-24
Зочин:
Шунал гэдэг чинь хуний хоер нудийг хааж ухаан санааг нь балайруулчихдаг юм шиг байгаа юм.Амьдралын унэн менийг наадах чинь терснеесее авахуулаад Соелын сайдын сэнтийд залрах хуртлээ яс махандаа шингэтэл ойлгосон. Сайд болонгуут таг мартсан!!!
Зочин:
hun helmegduuldeg moda delgerch bgam bz de daranguilagch _
2016-03-24
Зочин:
Elbegdorj zailwal taarna muu hujaa
2016-03-24
Зочин:
Battulguiig shalga bayartsogtiig shalga erdeniig shalga dorligjawiig shalga bayariig shalga m.enhboldiig shalga yagaad gants huneer oroldood bdgiin
2016-03-24
zochin:
т эгэхийн тулд Энхбаярыг дэмжих хэрэгтэй байна
Зочин:
ний нуугүй шударгаар хэлвэл энхбаяр та улс төрөөс явах хэрэгтэй ганц энэ хүн биш 26 жил төрд суусан төрийг самарсан хүмүүс болих хэрэгтэй аливаа зүйлд шинэчлэлийн салхи орохгүй бол дотроосоо ялзарч өмхийрөх суурь нь муудах хандлагатай гэдгийг бид олон амьдралын жишээнээс мэднэ шүү дээ ядаж хажууд өдөр ирэх тусам хүчирхэг болж дэлхийн хүчний тэнцвэрийг тодорхойлох болсон хятад улс гэхэд 10, 10 жилээр удирдагч нараа бодлогоор сольж байна тийм учраас суурь сайтай төрийн бодлого нь хурдацтай өөрчлөгдөн байгаа дэлхийн улс төр эдийн засгийн өөрчлөлтөнд тэсэж үлдэж чадаж байна
2016-03-24
санал:
хууль хүн бүрт тэгш үйлчлэх естой наад энхбаяра боливол яадиим цаана чинь маш том хэргүүд байгаа юм бишүү улс орноо зарсан чингис самуурай бондыг завшсан гээл...
2016-03-24
pkxny:
энхбаяр гэдэг хүнтэй хамтарч баисан баисан бүх лидэрүүд бүгд зайгаа барилаа өмнө хамт ажлаж баигаагүй хэсэг хэнэ нөхөд л түүний талд баих шиг баина дээр нь учраа мэдэхгүй эмгэд хөгшид баина даа....уул нь энэ очоод мэдүүлэг өгчих хэрэгтэй
2016-03-24
уншигч:
Энхбаяраа өмгөөлөгчид авилгатай тэмцэх газраас айгаад биш өөрийн чинь зан авираас болоод олдохгүй байна.Өөртөө дүгнэлт хий.Нөгөө талаар Ардын намынхан минээ та нар Мөнбаяртай хамтрана гээд л яриад байх юм.Асуудал шийдэх үед энэ нам чинь сонгуульд орох эрхгүй болоод тэр нь нөгөө хамтарсан намд нь давхар нөлөөлчих вий дээ
2016-03-24
Zochin:
Ene Enkhbayar bol bur ulairsan mangas yumaa.Ard tumen gj hudlaa TV geer yritsalgand orohdoo Ard tumen demjij bgaa gj ner barihaa bolimoor do.hench demjihgui shuu!!!
2016-03-24
Зочин:
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, Монгол Улсын 3дахь Еренхийлегч асан Н.Энхбаяр гэвэл зев байхаа!???!
2016-03-24
Зочин:
hatyy samar ium daa
2016-03-24