Тед Круз ерөнхийлөгч болох ёстой

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас намын сунгаанд өрсөлдөж байхдаа нэрээ татсан Жеб Буш өчигдөр Флорида мужийн намын дэмжигчидтэйгээ уулзжээ. Тэрбээр уг уулзалтын үеэр “Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин ялах ёстой. Төрийн гажуудлыг бид засах ёстой. Бүгд найрамдахчуудыг төлөөлөн Тед Круз сонгуульд өрсөлдвөл, энэхүү эрхэм өрсөлдөгчөө ялах болно. Тед гайхалтай төрийн тэргүүн болж чадна. Харин Трамп төрийн тэргүүн болох ёсгүй. Учир нь энэ эрхэм хэтэрхий бүдүүлэг. Мөн будсыг ялгаварладаг. Удирдагч хүн ховдог, амиа хичээсэн байх ёсгүй” гэж хэлжээ.

 

Бага Буш мөн фэйсбүүктээ “Тед Крузийг ялалт байгуулах хүртэл нь дэмжих болно” гэж бичсэн байна. Тед Круз өчигдөр Юта мужид ялалт байгуулснаар Трампийн ялалтын цувааг зогсоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ