С.Батболд хаврын тариалалтын бэлтгэлээр асуулга тавив

img

УИХ-ын гишүүн Су.Батболд 
хаврын тариалалтын бэлтгэлээр асуулга тавилаа.

 

Тэрбээр 2016 оны хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тулгарч болох бүхий л хүчин зүйлийг урьдаас сайтар бодож төлөвлөх, агро-технологийн горимыг чанд мөрдөж, ургацын болцын үеийн цаг агаарын төлөв байдлын эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан үзэж хаврын тариалалтыг оновчтой цаг хугацаанд нь шуурхай явуулах шаардлага тулгарч байна гэж үзэн ХХАА-н сайд Р.Бурмаад хаврын тариалалтын бэлтгэл хэрхэн хангаж буй талаар асуулга тавиад байна.

 

Гишүүн 2016 оны зуны улирлын цаг уурын төлөв, прогноз хэзээ тодорхой болох, үүнтэй холбоотойгоор тариалалтын хугацаанд учирч болох цаг уурын гэнэтийн үзэгдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл авахыг хүсчээ.

 

Мөн хаврын тариалалтад шаардагдах үрийг импортоор авах тухай шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа, тариалалтад шаардагдах үрийн нөөц хүрэлцээтэй эсэхийг тодруулсан байна. Түүнчлэнгазар тариалангийн компаниуд арилжааны банкуудад төлж барагдуулаагүй өрийн үлдэгдэл ихтэй байгаа нөхцөлд Засгийн газраас санхүүгийн ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар салбарын сайдаас асууж, асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгохыг хүсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ