Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

img

 

Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцлээ.


Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн  9 дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна.  


НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолж байлаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  удаа дараа ирүүлжээ. 


Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах  гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх  шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batbayr:
nohoi buuduulii
2020-06-10
данк:
Нохой үржүүлэх байх даа. Уумаар эсвэл өлсвөл аваачаад зарчихна авах газар бэлэн. Үржихдээ амархан маллагаа багатай дажгүй санаа юм бишүү хахахаааа
2016-03-24
batbayr:
nohoi buuduulii
Зочин:
бага байна сайн нэм , шүүмжлээд байвал тэр шүүмжилсэн нөхрөөр 1000 төгрөгөөр нохой хороолго
2016-03-24
Зочин:
зөв дөө . монголчууд чинь сүсэг бишрэл нь дэндсэн улс нохой алах хүн бараг байхгүй. Тиймээс нохой алдаг гаруудын цалинг маш ихээр нэмэх хэрэгтэй
2016-03-24
зочин:
3, 4-Р ХОРООЛОЛЫН ХҮНСНИЙ ЗАХЫН ҮҮГЭЭР НОХОЙ ИХ БАЙДАГ ҮҮНИЙГ УСТГАЖ ӨГВӨЛ САЙН БАЙНА
2016-03-24
САНАЛ БОЛГОХОД:
гэртээ нохойтой айлууд нохойгоо хөтлөөд гарахдаа ямарч хошуувч энэ тэргүй явдаг хажуугаар нь хөгшин залуу хүүхэд зөрөөд гархаар зүгээр зүгээр гэдэг тэр араатан чинь өөр хүнийг урт тасдаж л таарна шүү дээ, бас нийтийн унаанд нохойгоо аваад явж л байдаг үүнийг мэддэг газар байгууллага онцгой байдлын газар ТВ-ээр анхааруулж хэлмээр байна.
2016-03-24
МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА:
ЭНЭ МАШ ЗӨВ САНАЛ БАЙНА. НИЙСЛЭЛД НОХОЙ МУУР МАШ ИХ БАЙНА ҮҮНИЙГ УСТГАЖ ХОТЫГ ЭЛДЭВ МУУХАЙ ХОГНООС САЛГАМААР БАЙНА. СОЦИАЛИЗМЫН ҮЕД НИЙСЛЭЛД ИНГЭЖ НОХОЙ МУУР ЕР ҮЗЭГДДЭГГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ИЙМ ЗАМБАРААГҮЙ ҮРЖИЖ БАЙГААГААС ХОТ ЭЛДЭВ ХОГООР ДҮҮРЧ ХАЛДВАРТ ӨВЧИН ИХСЭЖ БАЙГАА ШҮҮ. ОРОН СУУЦАНД ГЭРТЭЭ НОХОЙ МУУРТАЙ БАЙГАА АЙЛУУДЫГ ЦЭГЦЭЛЖ НОХОЙ МУУРЫГ НЬ ОРОН СУУЦНААС ЗАЙЛУУЛЖ ХОЛДУУЛМААР БАЙНА. УЧИР НЬ ЯАНЗ БҮРИЙН ХОРХОЙ ШАВЬЖ ӨВЧИН ГЭЭД Л ТҮҮНЭЭС ҮҮСЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АНХААРАЛДАА АВМААР БАЙНА ШҮҮ
2016-03-24
shur:
genet uhaan orson ym shig. ezentei aluurchin nohoi hvnii amind hvrch bn tvvniigee zohitsuulaachee. hyanalt tawih estoi gazar ni. aimshigtai niigemd amidarch bn da. burhan mini urshuu
2016-03-24
Зочин:
зардлыг нэмэх биш харин гаргасан зардлаар чухам юу хийгээд байгааг нь шалгах хэрэгтэй
2016-03-24