Шатахуун, түлшний үнийг 50-100 төгрөгөөр бууруулах боломжтой

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус газраас хийсэн шалгалтын дүнг үндэслэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, дизель түлшний одоогийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулах боломж байна гэж мэдээллээ.

 

Тухайлбал, 

1. А-80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/ 


2. АИ-92 автобензин 100 төгрөгөөр /1580 төгрөгөөс 1480 төгрөг/


3. Дизель түлш 100 төгрөгөөр /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ үнийг хямдруулах боломжтой гэж үзжээ. 

Энэхүү дүгнэлтийг гаргахад нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт гэлээ. 

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

 

А80 998.0 ам.доллар 468.0 ам.доллар 53.0 хувь

 

АИ92 1,143.0 ам.доллар 482.0 ам.доллар 57.8 хувь


Дизель түлш 1,143.0 ам.доллар 440.0 ам.доолар 61.5 хувь 

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг тус газрын дарга ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцлов. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
delhiid buh orond hymdhan baihad mongold 50 100 togrog buulgah geed l ydchih ymaa zailuul ,,, Avdag calin hols n hed bilee oorsdoo chadahgui bol chaddag humuuseer n NEFTIIN uildveree hurdan baruilaach ??? Heden amia bodson luivarchin shunaliin tulamnuudiin amand bagtaad yvah ymaa archaagui tor zasagtai bainaa ??,,
2016-03-25
сонгууль ойртлоо:
Ер нь сонгуулын хуулиа өөрчлөөд 2 жилд нэг удаа болдог болгочихвол бензин болон бусад барааны үнэ нээх өсөж амжихгүй, хот маань гэрэлтэй цэвэрхэн,хөдөө малчид минь дарга нараар ажлаа хийлгээд л нуруу тэнэгэр байгаад байхын биш байгаа.
2016-03-24
2016:
ам ажил 2 нь дандаа зөрж байдаг байгууллага юм ярих биш бодит ажил болго. банкнууд зээлсэн мөнгөнөөс шимтгэл авах нь буруу гэж яриад байсан одоо тэр талаар амаа ангайхаа больж
2016-03-24
иргэн:
Энэ байгууллагаас гаргаж буй мэдээлэл амьдрал дээр ерөөсөө хэрэгжихгүй байна. Хэрэгжүүлж чадахгүй бол дуугүй бай. Чадах юм бол хийсэн шиг хий.
2016-03-24
Zochin:
Enkhbayriig omoorch bna geed Mongoliin ard tumnii negeehen tolgoi n ergetsen humuusees bolood ene metiin shorgoolj mon urvagch heden nohoduud bidniig zahirch bh gej.Eooe bur heleh ug oldohgui yum
2016-03-24