Мозамбикаас олдсон хэлтэрхий “МН370”-ийнх гэв

АНУ-ын иргэн Мозамбик улсын эргээс сураггүй алга болоод буй Малайзын “МН370” онгоцных байх магадлалтай жижигхэн хэлтэрхийг олсон билээ. Тэгвэл уг хэлтэрхий сураггүй алга болоод буй онгоцных хэмээн Австралийн Тээврийн сайд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.
“Онгоцны хэлтэрхий байх магадлалтай хоёр хэлтэрхийг Австралийн шинжээчид шинжилж, “МН370”-ийнх болохыг тогтоосон” хэмээн сайд мэдэгджээ. Өмнө нь онгоцны хэлтэрхийнүүд Франц, Австралийн эргээс олдсон юм.
Шинжээчид “Онгоц нисч байхдаа дэлбэрсэн учир үлдэгдэл нь хаа сайгүй хөвж байна” гэсэн байна. Онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон хэмээн Австралийн үзэж, бүтэн жил хайсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ