“Эрдэнэт”-ийн удирдлагууд еврогоор цалинждагаа үгүйсгэсэнгүй

img

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр удирдах албан тушаалтнууд еврогоор цалинждаг гэх мэдээлэл цацагдаад буй. Нэмэгдэл цалин болон гэрээний нэмэгдлийг еврогоор авдаг, Улаанбаатар хотод хэдэн зуун саяар байр авсан гэхчлэнгээр нэр ус, баримттай мэдээлэл олны хүртээл болсон. Ингэж еврогоор цалинждаг хүмүүс бүгд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийнхан гэгдээд буй.

 

Тэгвэл энэ мэдээлэлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас хариу тайлбар өгч, мэдэгдэл гаргажээ.

 

Тус албаны мэдэгдэлд:

 

Сүүлийн өдрүүдэд Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг цацсаар байна.

 

Хамтарсан үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудын цалин хөлс, урамшууллыг холбогдох дээд байгууллагын шийдвэрээр хуулийн дагуу олон жилийн туршид олгож ирсэн байдаг.

 

Нийтлэлд дурдсан баримт бичгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хууль бус аргаар авч, олон нийтэд тараан хувь хүний болон байгууллагын дотоод мэдээлэлд бүдүүлгээр халдсан байна.

 

Энэхүү үйлдлийг эдийн засгийн хямралын энэ хүнд үед нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж тогтвортой хэвийн ажиллаж байгаа компани, удирдлагын багийн нэр хүндэд санаатайгаар халдаж, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого гэж үзэж байна гэжээ.

 

Уг мэдэгдэлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй еврогоор цалинждаг асуудлыг үгүйсгэсэнгүй. Зөвхөн цалингийн баримтыг хууль бусаар авсан гэдгийг буруутгажээ.

 

Монгол Улсын ямар ч хуулинд гадаадын валютаар цалинжина гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Харин ямар учраас Эрдэнэт үйлдвэр гэх "Вант улс"-ынхан еврогоор цалинждаг нь олон нийт болоод хууль хяналтынхны анхаарах асуудал болоод байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хулгайчуудаа ариун цагаан хөдөлмөрийхөө үр шим 13-аа авмаар байна ичдэггүй хар луйварчид минь ажилчид чинь хэцүү л амьдарч байна.
2016-03-28
БЛ:
Арай дэндэж байна энэ Өмнөговийн хэдэн хулгайч нар нэг нэгнээ өөд нь татаад л хулгай хийгээд Батболор гэж нэг хөгийн амьтан хүртэл 45000 евро аваад ямар ичдэггүй амьтад вэ?ард нь хэдэн ажилчид цагаан сараа хийх гэж өрөндөө баригдаад байгааг ТА нар мэддэг үү? Тэр Сувдаа авгай ч бас юу вэ?Үр хойчид чинь муу муухай юм тохиолдоно гэж айдаггүй юм байх даа.
2016-03-28
Зочин:
ODOONII ENE DARGA NAR BOL ULS ORONDOO HIIH ZUILEE HIISEN NAS TOGTSON UCHIRTAI HUMUUS. HARIN ENE MUNHJARGALIIG BOL SHALGAH HEREGTE.
2016-03-25
Зочин:
HET ZALUUGAARA BOROO ORJ BAIGAA YUM SHIG GENET IH MUNGUTE BOLOHOOROO ODOONII ENE MUNHJARGAL METIIN ZALUUS ARAATNAAS YALGARAHGUI AASH AVIRTAI BOLSON.
2016-03-25
Зочин:
DUU NI TULUULJ YAVAAD BAISAN ALTNII UURHAIGAA HUDLAA OLON JILIIN UMNUUS HURUNGU ORUULALT AVCH BAISAN MET YANZALJ YAVAA SURAG BAISAN. TER BOL GOK-s HULGAILSAN MUNGUURUU AVSAN UURHAI. ULSIIN ORLOGO BOLGOH HEREGTE.
2016-03-25
Зочин:
TER OYUNBAATAR ZASAG DARGAA ZODOHDOO SOGTUU BAISAN NI UNENSHTE HAVTAST HEREGIIG NI DAHIN SHALGAACH TER ZASAG DARGA NI HOHIROOD ULDSEN MASH SHUDRAGA BUS UILDEL BOLSON.
2016-03-25
Зочин:
ERDENETIIN GOK-n HUULIIN HELTESIIN DARGA BAISAN MUNKHJARGAL GADAADAD GER BULEEREE GOKOOS IDSEN MUNGUU URJ URJ IREED HEDEN TER BUMIIN HAUSAND HEDEN YANZIIN 570 200 MASHINUUD SOLBIJ UNAAD L BARAGIIN HUNIIG ALNA L GEJ DARAMTLAAD L YALANGUYA ZAISANGIIN ZUGIIN UNETE HOTHON BURD 4-S DEESH URUUTE BAIR HAUSIIG OLNOOR NI AVSAN TANSAG ZALUUG SHALGAACH.
2016-03-25
ажиллагч:
Дээд ямар газарын ямар шийдвэр тодорхой мэдээлэл бна уу? Хулгайчид аа шалгах нь зөв Ажилчидад өргөнөөр мэдээлэх шаардлагатай
2016-03-25
Зочин:
tsalin bish nemegdelee eurogoor awsan barimt baisan 1 sariin nemegdel ni 1800-45000 euro baisan 2014 ond gargasan tushaal baisan. ene toog sar jil huneer ni bodood mongol mongo ruugee shiljuulbel mash ih mongo bolno. tsalin bish only nemegdel
2016-03-25
Зочин:
zaza haana heniig shalgaad bgan ugiin erdeneted ochiod heden ter bumtan tsaashaa bolchood baragiin huniig alna l gedeg tanhai munhjargaliig tiin l yum bol shalgaach huuliin heltsiin darga ni baisan odoo hagartlaa bayajsan zaluu heden ter bumiin hausand zalarchaad l baij l bn. ter zoduulaad bdag oyunbaatar ni zailuul hohirood l uldsen hudlaa uuruu tsagdaad ugch avilgal alban tushaal gej yal uguuleed l unguruu bizde odoo ter munhjargalaa shalgaach ATG-han.
2016-03-25
Зочин:
mongold er n ingej colmoj bayjsan humuus yl shiitgel avsan tohioldol baina uu shuuh tor gej baisnii hereg baina uu ..pida gej heleh ug ch alga ???
2016-03-25
зочин:
Өмнөх удирдлагууд нь яаж урамшуулал нэрээр авдаг байсныг нь сонсчихоод бичвэл дээр юм? Хэн нэгдарга нь хэдэн арав биш хэдэн үуун мянган ногооныг зүгээр л аваад явчихдаг гэсэн?ТЭР ХҮМҮҮСИЙН ЗАРИМ НЬ ОДОО Ч ТУС ҮЙЛДВЭРТ БАЙЖ Л БАЙГАА ШҮҮ?
2016-03-24
Зочин:
ЭНЭ МУУ ГАХАЙ ШИГ ХУЛГАЙЧ АНХ ДАРГА БОЛЖ БАЙХДАА САЙХАН, САЙХАН ЮМ ЯРИАД БАЙСАН ХААНА БАЙНА. УЛААН ЛУЙВАРЧИН ХҮН ИНГЭЖ САЙХАН ЯРЬЖ ГАРЧ ИРДЭГ ЮМ БАЙНА. МОНГОЛД ЕР НЬ УЛС ЭХ ОРНОО БОДДОГ ХҮН БАЙНА УУ.
2016-03-24
Зочин:
yu ch khiij medne
2016-03-24
ах лам:
Та нарын заа чинь тэр дээ.
2016-03-24
bi:
Хуулиар хориглоогүй бол болно одоо ажилчдийнхаа цалинг нэмэх хэрэгтэй
2016-03-24
ххх:
Эрдэнэт ҮНдэсний үйлдвэрийн бүтээгдхүүнийг шахааны зйүлээр сольж баяждаг Үүнийг нь зээл өгсөн үйлдвэрийн аямны сайд нь тоодоггүй =ЗЭэл өгсөн банк нь дампуурч зээл авсан Эзэд нь стрэсдэж УЛС нь ӨРӨНД Живсэн ийм д тойрог ЗУрагдаж байна.
2016-03-24
Зочин:
энэ нөхөр үнэхээр чадваргүйн дээр улаан луйварчин . удахгүй хариуцлагаа хүлээж ачаагаа үүрэх байлгүй.
2016-03-24
уурхайчин:
Энэ еврогоор цалингийн нэмэгдэл авсан хүмүүс үүндээ татвар төлсөн эсэхийг шалгах хэрэгтэй. Үүнийг татварынхан хийх ёстой байхаа. Ингэж байж наадуул чинь баригдана.
2016-03-24
ск:
пэндийсэн гахайнуудыг там руу нь.............................................
2016-03-24
билгээ:
гол уйлдвэрлэгчид ажилчид насаараа тоос шороо хортой орчинд ажилласан ИТР ийм нэмэгдэл авдаг л байх даа энэ захирлууд ундсэн цалин хэдийг авдаг бол нийтлэлч Цэнддоо их сайшаан бичсжн ийм хишиг хуртэжээ
2016-03-24
ттоолл:
АРАЙ Ч ДЭЭ муусайн луйварчид тамд очноо та нар үр хүүхэд чинь зовлонгийн далайд унах цаг ирнэ дээ
2016-03-24
Зочин:
Анх захирал болж очоод шударга байя л даа гээд л үзэсгэлэн гаргаад л .... Одоо өөрөө үзэсгэлэн болов..
2016-03-24
Зочин:
арай арай
2016-03-24
Зориг:
хувийн компани байсан бол хэнд хамаа байхав,Өөрсдийн гавьяагаар Эрдэнэтийг босогчихсон бол бас ч яахав,Зүгээр улс төрийн бялуу хуваадаг газар болсон болохоор л, Зэсийн үнэ унасанч хамаагүй шагнал урамшууллаа аваад л, Нөгөө 25-н жилийн өмнөх сайд дарга нарын хангамж зүгээр хүүхдийн будаа байсан байна шүү.
2016-03-24
билгээ:
гол уйлдвэрлэгчид ажилчид насаараа тоос шороо хортой орчинд ажилласан ИТР ийм нэмэгдэл авдаг л байх даа энэ захирлууд ундсэн цалин хэдийг авдаг бол нийтлэлч Цэнддоо их сайшаан бичсжн ийм хишиг хуртэжээ