“Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхэд Дээд шүүхээс 3.6 жилийн ял оноосон. Үүнтэй холбогдууланн экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
-Л.Гансүхийн ялыг бараг хэвээр үлдээлээ. Бид “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүгдээрээ хэлэлцэж байсан. Гэтэл Л.Гансүх гэдэг хүнийг яллалаа. Хэрвээ Л.Гансүхийг яллаж байгаа бол бусад зөвлөхүүдийг нь ч гэсэн яллах хэрэгтэй. “Нүүрс” хөтөлбөр ард түмэнд хамгийн үр дүнтэй хэрэгжсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 46.7 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас хэмнэж чадсан. Багануурын уурхай анх удаа ашигтай ажилласан. Хөгжлийн банкнаас хамгийн хямд хүүтэй зээл олгуулж байсан. Өнөөдөр энэ хэрэгт ямар ч хохирогч байгаагүй. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрыг унагаахын тулд бүх хүмүүсээр нь оролдсон. Өнөөдөр тэр хүмүүс санасандаа хүрлээ. Л.Гансүх гэдэг хүнийг Дээд шүүхээс хэргийг үнэн зөв шүүх болов уу гэсэн тэгсэнгүй. Би янз бүрийн тендэрт оролцож байгаагүй. Ямар нэг “но” надад байхгүй. Тийм болохоор цаашдаа энэ хэрэгт өөрийнхөө хамтрагчийн төлөө тууштай тэмцэнэ.
-Одоо яагаад энэ талаар ярьж байна вэ?
-Зөвлөхүүд өмнө нь энэ хэргийг зөв талаас нь шийдэх болов уу гэж өчигдрийг хүртэл харж байсан. Гэтэл тэгсэнгүй.
-Багануурт очих 2 тэрбум төгрөг ямар учиртай вэ?
-Тэр нь зохиомлоор гаргаж ирсэн тоо. Ямар ч хохирсон зүйл байхгүй. Багануурыхан манайхан хохироогүй гэж хэлсэн.
-Шүүх нэгэнтээ шийдвэр гаргасан энэ үед давж заалдаад үр дүнд хүрэх үү? Хуулийн гарц бий юу.
-Хуулийн гарц байгаа. АН төр барьж байгаа энэ үед өөрсдийнхөө хийсэн ажлыг харлуулж байна. Энэ нам өөрсдийнхөө байдлыг харуулж байна. Өчигдөр АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийг цагаатгахаар ажиллах боломжтой байсан. Олон нийт АН-ыг харж байсан.
-Нам шүүхийн шийдвэрт нөлөөлж болох уу?
-Нам шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэж яриагүй. Намын удирдлагууд бүгдээрээ нэг зүгт дуугарсан бол болох байсан.
-АН фракц хоорондын зөрчлөөсөө салах уу?
-Зарим нэг хүмүүс фракцгүй болно гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр төр барьж байгаа хүмүүс бүгд фракцаас төрсөн. Фракц гэдэг намыг эрүүл байлгаж, дотроос нь хурцалж байдаг хүмүүсийн нэгдэл.
Н.Энх