Г.Түвшинжаргалын цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлнэ

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Уг хэргийн сэжигтэн Г.Түвшинжаргал гэгч эмэгтэйг шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан сэжигтэн Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Түвшинжаргал батлан даалтад гаргах хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн өргөдлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид гаргаад байгаа юм. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/, 166.1 /Мөнгө угаах/-т заасан онц хүнд хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ