Цэцэрлэгийн хүүхдүүд зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй оролцов.

 

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллалаа.

 

Мөн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэсэн.

 

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цэцэрлэгийн хуухдууд ОБЕГ-ын гамшгаас сэргийлэх дохиололоор ажилладаг, томчууд нь таг чиг уу?Очиж очиж нялх хуухдууд гадаа даарч херен толгой дээрээ хавтас барин нусаа гоожуулж зогсох, уг нь зев л санаалдаа! Барын бамбарыг бага дээр нь юм сургахгуй бол... гэхдээ арай ч дэндэнээ!
2016-03-29
Зочин:
За энэ ч арай дэндэж байна шуу! Тэгээд 3,4,5 настай энэ бяцхан амьтад юу ойлгосон байхав? Аливаа асуудлыг хэлбэрдэнэ гэдгийн тод жишээ энэ болжээ!!! Томчууд нь гэртээ, эсвэл хаа нэгтээ паб , ресторанд сууж байсан бол яахуу?!
2016-03-27
Зочин:
ямар тэнэг гарчиг вэ
2016-03-25