Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

Өнөөдөр дараах байршлуудын цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд урсгал засвар хийнэ. Иймд иргэдийн цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.
Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р гудамж болон ойр орчимд,
Төв аймаг
10:00-18:00 цагт: Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга орчмын хэрэглэгчид.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
СЭТГЭГДЭЛ БИЧИХ