400 саяын азтанг хүлээн авч, тохирлыг баталгаажуулна

img

"Corporate 2" зочид буудлын 3 давхрын танхимд 

 

14:00 цагт Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, "Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн"-ийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. Холбоо барих: 99070054, 9913 6168

 

MN-Мэдээллийн төвд


11.00 МАХН-д Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдсантай холбогдуулж мэдээлэл хийнэ

 

МУБИС-ийн А байрны 200 тоотод

 

09:00 цагт  "ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ ОНОЛ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Харилцах утас: 99133363

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод

 

10:00 цагт Монголын Хуульчдын холбооноос “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үеэр “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”-ийн талаарх судалгааг танилцуулна. Утас:98066116

 

ММНБИ-ийн байр /Санхүүчдийн төв/ -нд 

 

10:30 цагт Аудитын компанийн захирлуудын уулзалт семинар болно. Уулзалтын хүрээнд шинэ хууль эрх зүйн орчин, эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх үйл ажиллагаа, аудитын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Сангийн яам, Үндэсний аудитын газар, зарим аудитын компанийн захирлууд илтгэл хэлэлцүүлнэ. Холбоо барих: 88086225

 

НЗДТГ-ын А танхимд 

 

10:00 цагт Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт зохион байгуулна

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд

 

09:00-15:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийг зохион байгуулах тул иргэд, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүсье. Холбоо барих утас: 99109289

 

НМХГ-ын хурлын танхимд

 

10:00 цагт  НМХГ, НЕТГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай 2016 онд хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурна. Холбогдох утас 91887887

 

Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд

 

11:00 цагт 3-р сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжих талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99650498

 

 МҮХАҮТ-д

 

10:00 цагт "Safety & Health Expo" 2016 арга хэмжээ анх удаа болно.

 

Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт /Аж үйлдвэрийн яамны замын хойд талд /5-р сургуулийн урд шинэ иргэншил дээд сургуулийн баруун талын 5 давхар саарал байшингийн 4 давхарт/ 

 

11:00 цагт e-barimt сугалааны 4,000,000 азтангуудыг  хүлээн авч тохирлыг батламжлах үйл ажиллагаа болно. Хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна. Холбогдох утас: 99112983

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shur:
4 000 000 geed bgn bishvv dorh medeelel ni tuurugduulsun ym tawihiin
2016-03-25