Хохирогчдын зураг руу нулимжээ

Брюссель хотноо болсон халдлагаар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн иргэд төв талбайд байрлах хөшөөнд цэцэг өргөж байгаа билээ. Бельгийн эзэн хаанаас авахуулаад энгийн иргэд хүртэл уг хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Мөн уг бүс нутгийг цагдаагийнхан хамгаалж байгаа юм. Тэгвэл өчигдөр Ойрхи Дорнодоос гаралтай нэг эмэгтэй уг дурсгалын газар бүдүүлэг загнаж, цагдаагийнханд баригдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эмэгтэй дурсгалын цэцгийг хөлөөрөө өшиглөж, хохирогчдыг зураг руу нулимаад “Үхэхдээ таарсан амьтад. Юундаа инээгээд байгаа юм. Үхдэлүүд” хэмээн хашгирчээ. Тэрбээр Бельги болон Израйлийн төрийн далбааг шатаах үедээ баригдсан байна.
Цагдаагийнханд баригдах үедээ эмэгтэй “Удахгүй аллахын дайчид энэ улсыг эзлэх болно” гэж хэлжээ. Энэхүү явдлаас хойш удалгүй нэг палестин залуу хохирогчдын гэрэл зургийн дэргэд Палестинийн төрийн далбааг мандуулаад “Жинхэнэ хохирогчид бид” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ