Унадаг дугуйтай хүү өндрөөс унаж гэмтжээ

img

Хүү унадаг дугуй унаж гарааш дээгүүр зорчиж байгаад өндрөөс унаж гэмтжээ.

 

Найман настай хүү А Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 101 дүгээр байрны 2.2 метрийн өндөртэй гарааш дээгүүр дугуйтай зорчихдоо унаж гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. 

 

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урин дулааны цаг ирж буй энэ үед хүүхэд, залуус унадаг дугуйг сонгон замын хөдөлгөөнд оролцдог. Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын малгай, хамгаалалт өмсөж зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Б.Хүлэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өсвөр үеийнхний тоглох талбай байхгүй байна ш дээ Баянзүрх дүүрэг л гэхэд 4-р хороонд байгаа спортын зориулалттай талбай байхад тохижуулаад өгөх хэрэгтэй байнаа
2016-03-25