Халдлагын гол бай нь цахилгаан станц байжээ

Брюссель хотноо халдлага үйлдсэн террористуудын гол бай нисэх буудал, метроны зогсоол биш байжээ. Тэд “Tihange” гэх атомын цахилгаан станцад халдахаар төлөвлөж байсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Террористуудын нуугдаж байсан байрнаас тусгайгийнхан 120 цаг үргэлжлэх видео бичлэг олжээ. “Уг бичлэгт террористууд тус атомын цахилгаан станцын захирлыг хэрхэн хулгайлах тухай ярилцаж буй нь бичигдсэн байсан” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Халдлага гарахаас дөрвөн хоногийн өмнөөс террористууд тус станцын захирлыг дагаж, мэдээлэл цуглуулж байжээ. Мөн захирлаас гадна уг станцын 11 ажилтныг мөрдөж байсан гэнэ.
“Террористууд гол байгаа устгаж чадаагүй нь хамгаалалттай холбоотой байж магадгүй” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Учир нь цахилгаан станцыг 24 цагаар хамгаалдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ