Керри нисгэгчийг суллаж чадсангүй

Москва хотноо ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Оросын шүүхээс 22 жилийн ял сонсоод буй Украины нисгэгч Надя Савченког суллуулах асуудлаар ярилцсан талаар “TASS” агентлаг мэдээлэв.
Керри “Нисгэгч хилс хэргээр ял сонссон. Тиймээс нисгэгчийг нэн даруй суллах ёстой” гэсэн бол Лавров “Миний эрх мэдлээс хэтэрсэн асуудал байна. Би бус шүүгчид шийдвэр гаргасан” гэсэн байна. Керри, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ мөн нисгэгчийг суллахыг уриалжээ.
Ихээхэн найдвар тавиад буй уг уулзалтууд бүтэлгүйтсэний дараа Надя “Улс төрийн золиос болж буйдаа гунигтай байна. Үнэн гэж байдаг бол эрх чөлөөтэй болох ёстой” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ