Эрдэнэтийн дарга нарыг эрхлүүлсээр байх уу

img

 

Нэг нь түрээсийн байрны төлөө алалцаж, нөгөө нь төсвийн мөнгөөр тансаг сууцанд тарвалзаж байна.

 

Хаврын синдром хараахан эхлээгүй бололтой, хотын гудамжинд эсэргүүцсэн, цугласан, жагссан үйл явдал бараг алга. Төрийн ордон ч эл хульхан, хаврын чуулган завсарласан учраас тэр.

 

Энэ өдрүүдэд хөл хөдөлгөөнтэй байгаа ганц газар нь ТОСК. Төрийн түрээсийн орон сууцны журам батлагдаж, энэ сарын 21-нээс эхлэн түрээслэгчдийн материалыг хүлээн авч эхэлсэн. Ахмад настнуудаас эхэлсэн бүртгэл ёстой алалцаан болж байна. Бүртгэл эхлэх сургаар хөгшчүүл ТОСК-ийн гадаа хонож, үүрийн жихүүнийг ч үл ажран очер дугаар авч, зогсов. Ингэж хаврын жихүүнд жиндэж, дугаарласан 1150 өндөр настны 600 орчим хүний материал нь шаардлага хангаж. Гэвч тэд бүгд Буянт-Ухаа II-т орохгүй. Сугалааны аз одтой 52 хөгшин л Буянт-Ухаад байр түрээслэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, 600 ахмад настны 52 нь л түрээсийн байранд орно гэсэн үг.

 

Өнгөрсөн өдрүүдэд залуу гэр бүлийг, өнөөдрөөс хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн байр түрээслэх хүсэлтийг хүлээн авч байна. Мөн л очер дугаартай. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангасан бол нэг уртаар амьсгаа авч аз од байгаа эсэхээ хүлээж гэгэлзэх болно.

 

Ийн олныг нуршиж, зовлон тоочсоны учир нь тэнгэр, газрын ялгааг дурдах эхлэл болов. Нийгмийн дийлэнх хэсэг буюу газарт амьдрагсад мөнгөгүй, бор хоног, шар нарыг аргацааж байна. Тиймдээ ч түрээсийн байрны төлөө горьдлого тээж, хэдэн мянгаараа дугаарлаж зогсоно.

 

Харин нийгмийн багахан хэсэг болох тэнгэрийнхэн тэнгэртэй байна. Тэдний төлөөлөл нь Эрдэнэт үйлдвэрийнхэн. Монголын саалийн үнээ, төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг хэмээн дээш нь залж, хийж, бүтээж байгаа хүмүүс хэмээн хошуугаа цорвойлгосоор тэднийг давраасан бололтой. Эрдэнэт үйлдвэр гэх нэг баян вант улс Орхон аймгийн дотор бий болж,  мөнгийг баруун, солгойгүй цацдаг болов. Гэхдээ эрх мэдэлтэй цөөн хэдэн хүн Эрдэнэтийн хаялгыг илүү их хүртээд байгаа бололтой. Дарга нь 45 мянга хүртэлх еврогоор цалинжиж байна. Монгол Улсын хууль, эрхзүйд гадны валютаар цалинжина гэсэн ямар ч зүйл заалт байхгүйг би биш Сангийн сайд Б.Болор хэлсэн. Монголын нутаг дэвсгэрт хийгдэх бүх төрлийн төлбөр, тооцоо үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэх хууль бол бий.

 

Еврогийн цалингаас гадна Улаанбаатарын өндөр зэрэглэлийн хорооллуудад Эрдэнэтийнхэн байр авчээ. MCS-ийн “Будда Виста”, Номингийн “Таймскуэр”, “Ривер Гарден” хотхонд 150-180 м.кв талбайтай орон сууцыг 700-800 сая төгрөгөөр худалдан авсан баримт байна. Энэ бүхний төлбөр хариуцсан байгууллага нь Эрдэнэт үйлдвэр ХХК.

 

Энэ бүх баримтын араас Эрдэнэт үйлдвэр мэдэгдэл гаргасан. Тэгэхдээ еврогоор цалинждаг болоод тансаг зэрэглэлийн орон сууцыг хэдэн зуун саяар худалдан авсан баримтыг огтхон ч үгүйсгээгүй. Харин ч нууц, далд байх ёстой баримтыг ил гаргаж тавьсан нь буруу, хууль зөрчсөн үйлдэл хэмээн хэн нэгнийг буруутгасан. Эдийн засгийн энэ хүнд үед ажлаа сайн хийж байгаа удирдлага, багийн мууг үзэх гэсэн оролдлого гэсэн утгатай мэдэгдлийг хийж, өөрсдийгөө хаацайлж байх юм.

 

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшдэг. Ард түмний өмч. Эрдэнэт үйлдвэрийг удирдаж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн компани биш гэсэн үг. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрт шалгалт оруулах шаардлага үүссэнийг Сангийн сайд Б.Болор хэлнэ лээ. Монгол, Орос гэх хоёр улсын ард түмний өмчид тэнд ажиллаж буй орос, монгол товарищиуд хэтэрхий үрэлгэн хандаж байгаад үнэлэлт, дүгнэлт хийх цаг болжээ.

 

Төр өмчдөө эзэн болдог, хариуцлага ярьдаг гэдгийг Эрдэнэт үйлдвэрийнхэнд сануулах хэрэгтэй. Нэг нь түрээсийн байрны төлөө жиндэж, нөгөө нь тансаг байранд тарвалзах шударга бус байдал хүмүүсийг улам мохоож, доройтуулж байна.

 

Төсөв бүрдүүлдэг, улсын нэр тахалдаг гэж дээш нь тухлуулахын зэрэгцээ тодорхой хэмжээний даруулга хэрэгтэй болсныг илтгэх баримт ил болсоор байгааг холбогдох хүмүүс, байгууллага нь анхаарна биз ээ.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Даваасамбууг зайлуул:
ГОК-ын дэд захирлын албан тушаалтай найгүй завхай Даваасамбуу гэгч нөхөр хамаг хорыг найруулдаг юм, энэ тэтгэврийн зөнөг өвгөнийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Даваацэрэн мөрөөрөө ажиллаж байгаа хүн шүү, Даваасамбууг АТГ сайн шалгах хэрэгтэй
2016-03-27
Зочин:
hun hemjeegee medeh yostoi. undur tuvshinii udirdagchid ih tsalin hangamjtai baih ni zuv. bugdiig tegsh bailgah kommunist setgelgeeneesee salaach. kommunist zombinuudaa
2016-03-27
zochin:
Et uildweriin hund ajliig ajilchid hj bga bolohoos ene heden darga nar hiigeegui shde.ed nar tom tom mashin unaj tansaglahaas uur yu hj bgam be.uildwert bairgui zunduu ajilchid bga tedend mungu bhgui gd bdg murtluu neg darga n gehed 15-20 hunii bair awchih munguur gantsaaraa bair aeaad deerees n uchnuun evro awna ed nar odoo arai denduu dawarch bgam bishuu.halgaj hurungiig n huraah heregteii
2016-03-27
Зочин:
Tsalin mungu bish tender, urelgen hudaldan avaltig ni shalgah heregtei tomchuudin shahaas tuugeer ordog shuu dee
2016-03-27
Zochin:
Hud heregtei uym bichechee Herleen.
2016-03-27
Зочин:
ATGazar Enhbyar gd ywaad bhar ene erdenetiin darga nariig shalgaach
2016-03-27
Zochin:
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. Күнз
2016-03-26
Иргэн:
Эд нар ийм мундаг улс юмуу хэний хөрөнгө юм бэ бүххөрөнгийг нь хурааж шоронд хийж шонд дүүжилэе монголчуудаа
2016-03-26
Зочин:
Эрдэнэтийн хэдэн дарганцарууд нь юм үзээгүй хүмүүс юм байх даа зайлуул, гэнэт баяжих гэдсэнд цөвтэй гэдэг дээ, гэнэт л баяжицгаах юм бодсон юм байх даа.
2016-03-26
Д.Ганхуяг 99116570:
Авилгалтай тэмцэнэ гээд л цөөнгүй нөхдүүд үрилсоор өндөр сэнтийд залрав. Заларсныхаа дараа орилсноо огт хэрэгжүүлсэнгүй. Авилгалтай тэмцэнэ гэвэл Авилгалын мөсөн уулнуудыг хайлуулах хэрэгтэй байлаа. Гэтэл энэ мөсөн уулнууд болох ОЮУ-ТОЛГОЙ, Таван толгой, Эрдэнэт, 4-р станц, уул уурхайн томоохон төслүүдийг огт хөндсөнгүй. Эндээс эхлэх хэрэгтэй байлаа. Эрдэнэ энэ цалин, орлого ч ялгаагүй авилгал шүү дээ.
2016-03-26
зочин:
Ер нь Эрдэнэтийн мөнгөөр янз бүрийн хүмүүс, бас тамирчид энэ тэрийг шагнадгийг зогсоох хэрэгтэй. Улсаас шагнасан байхад дахиад л шагнадаг нь буруу. Өөрийн Хангарьдын тамирчдаа бол болно л доо.
2016-03-26
Зочин:
Эрдэнэтийн Дотоод асуудал гэж байхгүй шүү. Ард түмний өмч, ард түмэнд хүртээлтэй байх ёстой. Эрдэнэтийн дарга нарыг хэт их мөнгөөр цалинжуулж, шагнадгийг болиулах хэрэгтэй.
2016-03-25
Зочин:
ШО ноёнтоноос эхлээд бүгд идээд.цадаад таргалаад язраад ... л дуусч бга шдээ.Ганзориг.Дорлигжав гээл
2016-03-25
ТӨСӨВИЙН МӨНГӨ БИШ Ш ДЭЭ:
ЭРДЭНЭТ ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ ГАНЦ ШАХАМ ҮЙЛДВЭР. ЭДНИЙ НЭМЭЛТ ЦАЛИН ЭНЭ ТЭР БОЛ ТӨСВИЙН МӨНГӨ БИШ. ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ДОТООД АСУУДАЛ .
2016-03-25
Ганболд:
Тэр чинь би биш ээ дэд дарга нямдорж ажлаа хийхгуй бна
2016-03-25
Зочин:
Хамгийн гол учир нь торийн компанид ажиллаж байгаа хумуус яаж ийм ёс суртахунгуй байж чадаж байна хувийн компани бол энд ярих зуйл алга.том шалгалт оруулж буруутнуудад хариуцлага хулээлгэж шоронд ясыг нь цайтал хатаах хэрэгтэй тор одоо л томор нуурээ харуулах цаг блсн
2016-03-25
зочин:
АТГ ажлаа хий. ард түмэн ажлыг чинь бэлдээд өгөөд байгаа юм биш үү. албаныхаа нэр хүндийг бодооч. ганц хоёр жилийн сандал ширээ чамд хэрэггүй Ганболдоо. хүн нэгл амьдарна. нэрээ бодооч
2016-03-25
Ганболд:
Тэр чинь би биш ээ дэд дарга нямдорж ажлаа хийхгуй бна
Зочин:
ened tolgoi gashilgah zvil alga.bvh hurungiig ni huraagaa l ajlaas husaa l boloo shd.ulsiin todotgoltoi mgl chuudiin umch byde.
2016-03-25
Зочин:
яана даа засаг төрд эзэн байна уу
2016-03-25
Зочин:
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Самуэл Смайлс
2016-03-25
Зочин:
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам
2016-03-25
Зочин:
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. Күнз
2016-03-25
Зочин:
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
2016-03-25
Зочин:
Эд юмст автсан хүмүүс тогтоол ус, хувхай модтой адил. Тэднийг амьдрал нь нэгэнт орхин оджээ. Ийм хүмүүс хэзээ ч сайн үйлс бүтээдэггүй бөгөөд бусдыг жаргааж чаддаггүй. Хун Цзычэн
2016-03-25
Зочин:
Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. Сенека
2016-03-25
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2016-03-25
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2016-03-25
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2016-03-25
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2016-03-25
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2016-03-25
Зочин:
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
2016-03-25
Irgen:
Hezee neg shudarga es togtoj,luivarchid hulgaichidiig shiitgeh boloo.
2016-03-25
Zorilgotoi humuusiig:
Tuhain baiguullagad idej uuh zorilgo uvurlun ochson humuusiig saitar shalgah heregtei
2016-03-25
Зочин:
GANZORGIIN UYED HUULIIN HELTSIIN DARGA BAISAN MUNHJARGAL BOL BAIS GEED L HEDEN TER BUMIIN HAUS AVAAD BAIDAG TERIIG SHALGAACH TER ALTNII UURHAIG NI SHALGAACH TER OLON BAIRIIG NI TER OLON SAYAAR BELEN ERGEED BAIGAA MUNGIIG TEER OLON UNETE MASHINIIG NI HAANAAS BOROO SHIG BELEN OROOD IRDEG MUNGU BAIDIIN SHALGAACH
2016-03-25