Нохойн эздийг өөгшүүлэхээ больё

img

 

Дөрвөн настай хүү гэрийнхээ гадна тоглож байгаад нохойнд бариулж амиа алдсан харамсалтай явдлаас хойш нийгэм даяараа эзэнтэй, эзэнгүй нохдыг зүхлээ. Хүний амь араатнаас дор болжээ, нохойн эзнийг хорих ёстой хэмээн дайрч, давшилж байна. Үнэндээ нийгмийг цочроосон нь л энэ болохоос биш өдөр бүр, өдөрт хэд хэдээрээ хүүхдүүд нохойд бариулж байна, цаана чинь.

 

Заавал зодоонч юмуу аль нэг үүлдрийн нохойд аймшигтайгаар “идүүлж”, амь насаа алдаж олны анхааралд орохгүй л бол бусад үед хүмүүс дуугарахгүй болж. Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2943 хүн нохойд хазууллаа гэж хандсаны 1144 буюу тал хувь нь хүүхэд байжээ.  Мөн он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан гэсэн тайлбар өгсөн байна.

 

Гэтэл нохойд хазууллаа гэсэн гомдол цагдаагийн байгууллагад маш цөөн ирдэг гэнэ. Тэр дундаа эцэг, эх нь ажилтай  учраас хүүхэд  нь нохойд хазуулсан ч тоодоггүйг цагдаагийнхан хэлж байна. Хүүхэд өөрөө гомдол гаргаж чадахгүй учраас хэнд ч хариуцлага тооцохгүй замхарч, хөсөр хаягдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо золбин нохойд хазуулсан бол хүүхдийн хохь болж, эзэнтэй нохойд хазуулсан бол хуулийн байгууллагад гомдол гаргадаггүйгээс эздийн зол болоод өнгөрч байна. 

 

Уг нь гэрийн тэжээвэр амьтан хүний биед гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчилна гэжээ. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол 3-6 сараар баривчлах, таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Энэ оны байдлаар нийслэлд 80 гаруй мянган золбин нохой бий гэсэн судалгаа байна. Тиймээс хариуцдаг байгууллагууд нь золбин нохдыг шуурхай устгаж, эзэнтэй нохойд хазуулсан бол дээрх хуулийн дагуу цагдаад гомдол гаргаж суръя. Хуулийн байгууллагад хандахгүй, нохойд хазуулсны хохь гээд яваад байвал золбин нохой гэлтгүй зоргоороо авирлах нь. Нохойтой хэрнээ сул явуулаад хүүхдийг аюулд оруулаад байгаа эздийг хуулийн өмнө аваачъя. Тэднийг өөгшүүлэхээ больё.

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИАС

 

  • 501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

  • 501.1.  Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

  •  Монгол Улсын Эрүүгийн хуулиас

  • 201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

  • 201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хохой муургүй болмоор байна:
орон сууцандаа нохойтой айлаас муухай өмхий үнэртдэг, бас янз бүрийн хорхой шавьж ялгаруулдаг, саяхан ТВ-ээр нэг нохой л гэхэд 100-аад төрлийн халдварт нянг биедээ агуулж явдаг гэж халдвартйн эмч ярьж байна лээ иймээс орон сууцанд нохойтойгоо хамт байдаг айлуудыг орон сууцнаас нохойтой нь холдуулмаар байна эсвэл нохиойг нь тусгаарлах хэрэгтэй шүү. муур ч мөн адил. Эрт дээр үеэс л монгол өвөг дээдэс нохойгоо хол уяад хороогоо л мануулдаг болхооё гэртээ хамт байж байгаагүй сайхан монгол уламжлал бий шүү дээ, бас гадуур нохой хөтөлж яваа хүмүүс хажуугаар нь гархаар зүгээр зүгээр гэдэг амьтан л юм чинь танихгүй хүнийг урсан түүх олон байдаг тиймээс нохой муурыг устгаж нийслэлээ нохойгүй цэвэр цэмцгэр болгомоор байна.
2016-03-25
Зочин:
Фэйсбук т азтай савар гэж балай груп блээ, золбин нохой авч тэжээж ч байх шиг. Тэр админ нь сэтгэл мэдрэлийн евчтэй бх, амьтан хараад л солиороод явах. Эхлээд хун хунээ хайрлаад сурчих, ухсэний чинь золбин амьтан хайрлах.
2016-03-25
Зочин:
Хун араатан 2 нэг гэрт байдгыг ойлгодог, унэр ус ноос нь гэрээс нь эзнээс нь унэртдэг, алергины уусгэгч шал заваан. Хашаа хотоо уяж мануулах ч юмуу цагдаа хучний байгууллагад юу юм гэхээс.
2016-03-25
Зочин:
Бүгдийг нь устгалд оруулчих.
2016-03-25
nohoi mah hytad ruu gargay:
hvvhdiig urj bga nohdiig bvgdiig ni ustgaj mahiig ni hytad ruu gargaj orson munguur ni hvvhded emneleg tsetserleg bariy.. uriaalj bn
2016-03-25
ухаангүй ноён + урагшгүй албат:
Урд хөлийг бүдрэхээр хойд хөлийг нь ташуурдав гэдэг шиг л юм хийх юм. Угтаа бол тэр золбин ноход биш тэжээвэр, тусгай зориулалтын ноход чинь хамгийн аюултай ш дээ. Тэдэнд болон тэднийг тэжээж байгаа эздэд нь л шаардагаа өндөрсгөж, түүнийг нь хэв журмын цагдаа нар байнга хянаж, хэрэгжилтийг нь хангуулж, ард түмнээ аюулгүй, амар тайван амьдруулах ёстой байгаа юм. зарим улс оронд зарим үүлдэр, төрлийн нохдыг тэжээхийг ч хориглодог эсхүл олон нийтийн газар авч явахыг, сул орхихыг хатуу хориглодог ш дээ
2016-03-25
Зочин:
hvmvse nohoig ezed hraa hiniltai blgalda hvmvsw
2016-03-25
ghghghg:
Нохойг бүгдийг нь устгах,ерөөсөө УБхотоос гадна аймаг сумын төвүүдэд үүрлэж өсөж үржиж байгаа бүх нохойг устгах хэрэгтэй,түүнээс гадна утга учрыг нь мэдэхгүй тэнэг сагсуу хоёроосоо болж баахан нохой тэжээж өөрөө нохойноосоо ялгагдахгүй зэрлэгшсэн зарим танхай нөхдийн үе үе гаргадаг нохойн үзэсгэлэн,тэмцээн гэх эрүүл биш үзэгдэл,тэрчлэн зарлал гаргаж нохой зардаг явдлыг хатуу хориглох шаардлагатай.
2016-03-25
санаа:
уб-н бүх нохойг устаж эздэд хариууцлага тооцье сүхийн талбай гудамж гандан хаал бол бөөн нохой явж байна хүүхэд амьдаараа эдүүллээ том хүмүүс архичид өчнөөн идүүлсэн шүүдээ үүл баатараа
2016-03-25