М.Батчимэг, С.Одонтуяа хоёр ЭМС-ын сайдаар очихгүй гэв

Салбарын сайд нь авлигын хэрэгт холбогдож аавын хаалга татаад буй Эрүүл мэндийн салбар эзэнгүй болоод удаж буй. Улаан бурхан, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, улсын хэмжээнд нийт 11400 улаан бурханы сэжигтэйн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ташаа мэдээлэл” гэсэн хариу өгсөн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Олон жил төлөвлөж санаачилсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиа дөрөвдүгээр сард батлуулах том ажилтай байхад юун сайд вэ. Сайхан цуурах юм аа” хэмээн хариу өглөө.
Энэ суудалд МАХН-аас хүн суух ёстой. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү надаас сайн энэ ажлыг хийх хүн байхгүй хэмээн сайд болох хүслээ илэрхийлсэн билээ. Дашрамд дурьдахад, Шадар сайд Ц.Оюунбаатар “Эмнэлгийн салбар дампуурлаа. Эзэнгүйдлээ гэх яриа сүүлийн үед их гарч байна. Миний хувьд энэ салбарыг түр хариуцаж байгаагийн хувьд тийм зүйл огт байхгүй гэдгийг баттай хэлье” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Б.Эрхэс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ