Ойрын хоногуудад дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ