Хулгайлсан охидыг амиа золиослогч болгожээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Борно мужаас хулгайлсан сурагч охидоо амиа золиослогч болгосон талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн оноос эхлэн хэт даврагч охидыг тусгай сургуулилтад хамруулж, амиа золиослогч болгосон байна.
“Амиа золиослогчдыг төрөлх нутаг болон гэр рүү нь илгээж, халдлага үйлдүүлж байна” хэмээн Борно мужийн захирагч мэдэгджээ.
Нигер болон Камерун улсын хил дээр өнгөрөгч долоо хоногт амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, долоон хүний аминд хүрсэн билээ.
Амиа золиослогч этгээд хулгайлагдсан охидын нэг болохыг тогтоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ