Канцлер амиа золиослогчтой селфиджээ

Германы Канцлер Ангила Меркел Брюссель хотноо халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн нэгтэй селфи хийсэн тухай “www.thenation.com” мэдээллээ.
Меркел өнгөрөгч есдүгээр сард Германы хил орчимд байршиж буй дүрвэгсдийн хуаранд зочлох үеэрээ олон дүрвэгсэдтэй селфи авахуулсан юм. Энэ үеэр Канцлер амиа золиослогч этгээдтэй селфи хийсэн байна. Одоогоор энэ талаар цагдаагийнхан мэдээлэл өгөөгүй байна. Интернэт хэрэглэгчид залууг Нажим Лаашрауиг хэмээн таамаглаж байгаа юм.
Вашингтоны дэмжлэгийн дагуу Бельгийн засгийн газар Брюссель хотноо халдлага үйлдсэн “Халифын вант улс” бүлэглэлд цохилт өгөх асуудлаар хэлэлцэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ