Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шинэтгэл орон нутагт" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хуралтай. Хуралд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон ШЕЗ-ийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд орон нутгийн шүүхийн Тамгын газруудтай онлайнаар холбогдоно.

 

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан Цөмийн эсрэг хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт “Монгол коммент”-ийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт  “Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд УИХ-ын дэд дарга асан Гомбожав, өмгөөлөгч Нарангэрэл, хамба лам Чойжамц нар оролцоно.

 

Хэвлэлийн хүрээлэнд

 

11.30 цагт Монголын Ногоон Намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Лхамдэгэд, Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Б.Саранцэцэг болон бусад гишүүд улс төр дэх эмэгтэйчүүдийн сонголт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

 

Хүүхэлдэйн театрын байранд

 

13.00 цагт "Үлгэрч өвөө эмээ" нийгэмд хандсан зорилтот төслийн хэвлэлийн бага хурал болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ