Армийнхан Ракка хотыг чөлөөлнө

Сирийн Засгийн газрын цэргүүд анх удаагаа олон улсын дэмжлэггүйгээр хэт даврагчдад алдаад байсан Пальмира хотыг чөлөөлсөн билээ. Армийнхан хотын ихэнх хэсэгт хяналтаа тогтоож чаджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Пальмира хотыг чөлөөлөх ажиллагааг тэргүүлсэн командлагчтай утсаар ярьж, талархал дэвшүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Сирийн армийнхан эргэн хүчирхэгжиж эхэллээ. Үнэхээр таатай үйл явдал болоо” гэсэн байна. Сирийн эрх баригчид Пальмира хотыг сэргээн завсарлах ажиллагаанд Британийн Засгийн газраас дэмжлэг үзүүлж, археологчдоо илгээхийг хүсчээ.
Армийнхан удахгүй Ракка хотыг чөлөөлөхөөр болжээ. Довтолгоо эхлэхээс өмнө Орос болон Сирийн сөнөөгчид Ракка хотноо байрлах хэт даврагчдын объект руу цохилт өгөхөөр тохиролцсон байна. Пальмира хотыг армийнхан чөлөөлөхөөс 24 цагийн өмнө Оросын сөнөөгчид агаараас 44 удаа цохилт өгсөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ