УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.
Г.Түвшинжаргал Ерөнхийлөгчид хандан, захидал илгээжээ.Тэрбээр захидалдаа "намайг цагаан сүүгээрээ хор, хулгайг нууж байгааг та яаж мэдэж байгаа юм бэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй, би ч гэм хийгээгүй атал миний зүтгэж явсан ардчилсан ерөнхийлөгч олон нийтэд намайг гэмт хэрэгтэн мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнэ тодорхой болчихсон юм байна гэж ойлгогдож байна" хэмээн бичжээ.
В.Бат