Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй бид урдах ажлаа хийгээд л явна

img

Ж.ОДЖАРГАЛТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ, ГЭРЭЭГҮЙ БИД УРДАХ АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВНА

 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа зарим асуудалд “Энержи Ресурс” ХХК-иас албан ёсны мэдэгдэл гаргаж, компанийг ор үндэсгүй гүтгэж байгаа талаар мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан тус компанийн толгой “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас тодрууллаа. Түүний хувьд гадаадад ажилтай яваа ч бидэнд утсаар товч тодруулга өгөхийг зөвшөөрсөн юм.

 

 


 

-Сүүлийн үед төмөр замын хэрэгт “Энержи Ресурс” компанийг холбогдуулан, баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэх зарим мэдээлэл гараад байна. Тэр бүү хэл төр засгийг завших гэж байна гэж ч ярьсан. Үүсээд буй нөхцөл байдалд та хариулт өгөхгүй юу?

 

-“Энержи Ресурс” компанийн ТУЗ-ийн даргын хувьд над руу хандлаа гэж би ойлгож байна. Таны асууж байгаа зүйл бол бүтэн гурван жилийн өмнө төрийн гурван яам шалгаж, тогтоогоод дуусчихсан асуудал. Үнэхээр баримт дутуу өгсөн бол төрөөс хүлээж авахгүй байсан нь ойлгомжтой. Шалгагдсан бүх баримт, акт, дүгнэлт нь байгаа учир энэ тал дээр маргах шаардлага байхгүй. Болсон процесс маш тодорхой. Төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар компани хөрөнгөө босгоод ажиллаж байсныг болиулаад, төрд шилжүүлж авна гэсэн. Үндэсний компани учраас концесс цуцаллаа гэж шүүх, арбитрт хандаагүй, хохирол, алдангиа хүлээгээд, хүлцэнгүй л явж байгаа. Магадгүй “Энержи Ресурс”-ын оронд гадаад компани байсан бол Концессийн хууль, гэрээний заалтаа бариад арбитрт хандана. Гарсан бүх зардлаас гадна алданги, хохирол, олох байсан ашгийг нөхөж олгоно гээд Засгийн газар “Хан Ресурс”-ынх шиг асуудалд ороод, их хэмжээний өр төлбөрт унах л байсан байх.

 

 

-Таван толгойтой холбоотойгоор “Нүүрсчин нам” гэдэг ойлголтыг бий болгочихлоо. Улсын мөнгийг эрсдэлд оруулсны дээр “Энержи Ресурс”-ийн санхүүгийн байдал хүндэрсэн гээд яригдаж байна. Тиймээс Таван толгойг 60 жилээр авахаар санаархаж байсан, өр төлбөрөө Засгийн газраар төлүүлэх гээд байна гэх юм?

 

-Монгол Улсад бүртгэлтэй намууд дотор “Нүүрсчин нам” гэж байдаг эсэхийг би мэдэхгүй. Элдэв нэр хоч өгч, хүмүүсийг талцан хагаралдуулах гэсэн оролдлого шиг л харагддаг. Хоёрдугаарт, Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас гадаад, дотоод компаниудыг оролцуулна гэж төрөөс сонгон шалгаруулалт зарласан. Бид дур мэдэж Тавантолгойд хөрөнгө оруулъя гэж очсон зүйл хаана ч байхгүй. Зарласан шалгаруулалтын нөхцөлийн дагуу материалаа өгсөн, оролцсон. Эхлээд тендерт шалгаруулсан хэдий ч сүүлд нь улстөржилт болоод гацсан. Тэр шийдвэр яаж гарах, хэнийг сонгон шалгаруулах нь төрийн мэдлийн асуудал. Бид Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй бизнесээ, урдах ажлаа хийгээд л явах болно.

 

Гуравдугаарт, төр засаг хувийн компанийн өр төлбөрийг хариуцна гэдэг угаасаа боломжгүй, тийм ойлголт ч байхгүй. “Энержи Ресурс” компани санхүүгийн хувьд хүнд байгаа нь үнэн. Ганц “Энержи Ресурс” хүнд байгаа юм биш, дэлхий даяараа нүүрсний компаниуд бүгд тэсч үлдэхийн төлөө зүтгэж байгаа. Гэлээ гээд хувийн хэвшлийн компани учраас эрсдлээ өөрөө л үүрч ирсэн, үүрэх ч болно. Цаашид өр төлбөрүүдээ хойшлуулах, нөхцлүүдийг нь өөрчлөх гээд хөрөнгө оруулагч, зээлдэгчидтэйгээ ойлголцоод явж байгаа. Хөрөнгө оруулагчид ч зах зээлийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа.

 

“Энержи Ресурс”-ын дийлэнх хувьцааг “М-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис”, “Худалдаа хөгжлийн банк” гээд үндэсний компаниуд эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид гээд муулуулаад л байдаг. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний ногдол ашиг аваагүй л явж байна. “Энержи Ресурс”-ын гадаад, дотоодоос татсан бүх хөрөнгө оруулалт эцсийн сохор зоос хүртлээ Монголын эдийн засагт, Монголын бизнесүүдэд, монгол хүмүүст шингэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон юм яриад яахав, хэдхэн тоог л давтаад хэлье. Өмнө ч яригдаж байсан байх. “Энержи Ресурс” улсаас нэг ч төгрөгний санхүүжилт аваагүй, цэвэр хувийн хөрөнгөөр амихандаа л өмнийн говийн бүсэд нүүрс, аж үйлдвэрийн цогцолбор байгуулчихсан юм шүү дээ. Өөрөөр хэлвэл улсыг нэг төгрөгний ч эрсдэлд оруулаагүй.

 

2009 оноос хойш 760 тэрбум төгрөгийн татвар төлөөд, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, Монголын эдийн засагт хоёр тэрбум ам.долларын валютын экспорт оруулж ирсэн. Ухаа худаг төсөлд 2700 гаруй монгол компани 2.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн байдаг. 2009 оноос хойшхи Монголын эдийн засгийн өндөр өсөлтөнд оруулсан хувь нэмэр, далайцаараа Оюу толгойн дараа хоёрт орохоор л том хөрөнгө оруулалт. Улсынхаа ачаанаас ийм хэмжээгээр үүрэлцээд явж байгаа үндэсний компани юм шүү. Ийм тодорхой байхад “Хятадын компани, дампуурсан компани” гэх мэт гүтгэсэн, ад үзсэн яриа цөөн хэдэн улстөрчдийн амнаас их гарах юм даа, хэлэх ч үг алга.

 

 

-Танай компанийг цагдаа, хүчний байгууллагуудад нөлөөлөөд байна гэсэн яриа ч гараад байна. Хувийн компани хүчний байгууллагуудыг хөдөлгөх тийм боломж үнэхээр байдаг юм уу?

 

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Цагдаа, шүүхийн байгууллагад нэг компани байтугай ямар ч эрхтэн, дархтан нөлөөлөх боломж хуулиараа байхгүй биз дээ. Ер нь хууль, хүчний байгууллагаар асуудал шийдүүлнэ, нөлөөлнө гэдэг ойлголт манай компанийн бизнесийн зарчим, соёлд байгаа ч үгүй. Цаашид ч байхгүй.

 

 

-Таныг Х.Баттулга гишүүнтэй байнга эсрэгцүүлж ярьдаг. Дайсагнагч хоёр тал гэж хүртэл нэрлээд байгаа. Үнэхээр танд дайсагнах асуудал байдаг юм уу. Ерөнхийлөгчийн зүгээс “Х.Баттулга, Ж.Оджаргал хоёр нэг нутгийн хүмүүс. Өөрсдөө учраа ол” гэсэн үг хэлсэн байна лээ. Яг өөрөөс тань хариулт сонсмоор байна?

 

-Надад Х.Баттулга гишүүнтэй дайсагнах, асуудал үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Та бүхэн анзаардаг бол миний зүгээс, манай компанийн зүгээс ч тэр Х.Баттулга гэдэг хувь хүнийг, эсвэл тэр хүний бизнес, улстөрийн карьерийг үгүйсгэсэн, шүүмжилсэн ямар ч зүйл ярьж, хэлж байгаагүй. Эсрэгээрээ манай компанид л байнгын дайралт, гүтгэлэг ирж байдаг шүү дээ. Ер нь бизнесийнхнийг зүгээр ажлыг нь хийлгэчихгүй улс төрийн элдэв бохир хэрүүлд татаж оролцуулдаг байдлаа болиоч ээ л гэмээр байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр бизнесийнхнийг улс төрд хутгаж хардах сэрдэх, гүтгэх асуудал маш их үүсч байна. Ийм их улс төржилтийн дунд дотоодын бизнесүүд хэвийн, тайван ажиллахад ч хэцүү юм.

 

Төр барьж байгаа улстөрчдийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн доромжилсон зүйлсийг байнга ярих нь хэрээс хэтэрч байна. Өмнө нь Монголын улс төрд юу ч яригдаж байсан, олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг гадаад ертөнцөд нэг их тардаггүй байлаа. Одоо бол Монголын улстөрчид юу ярихыг гадаад ертөнц үг алдалгүй чагнадаг, тэгснийхээ дүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Энэ нь цаашаа Засгийн газрын бонд, зээлжих зэрэглэл, олон улсын нэр хүнд гээд эдийн засгийн утгаараа маш их халтай байна. Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг адлагдаад байгаа хувийн хэвшил л бүрдүүлдэг. Бизнесүүд хохирсноор татвар төлөлт, ажлын байраар дамжаад цаашаа жирийн иргэд л хохирдог шүү дээ.

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hunii synal gejhyazgaargui shuu dee......... 1 l amidrah amidrald 1000n jiliin novsh tsugluulah dyrtai hun bh yum
2016-03-29
Зочин:
tavan tolgoitoi tolgoigui yavna gene shuu........... ylaam tsaim avah geed ylairaad lobi hiigeed bgaa ni humuusiin nuden deer il bn shuu dee...... hongogiin hurungiin birj deerh MMC iin hyvitsaa shaldaa ynachihsan l bn lee.......... tavan tolgoig lobidoj avch baij MMC buyu MCS undiij bosoj irne....MCSiin erh ashig mongoliin ard tumenii niit erh ashigaas deeguur yavna gej uu.......... 3000 hun ajiliin bairaar hangalaa geed 3.000.000 say huniig hohirooj bolohgui bizde..... uilverlel yavagdaj l baigaa yum chini ter tee tergui hun ajillah ni todorhoi.... ter neeh surjigneeed bh asyydal bish
2016-03-29
Зочин:
lyivardaj baigaa yum chini ter ih lyivariin mungunuusuu baga ch gesen shavharyy ylsad tuluh ni todorhoi.......... MCS her ih tatvar tulnu ter hemjeegeeree lyivar hiij, todorhoi hemjeegeer tatvaraas zugtsan gesen ug........ MCS yag mongol ezentei mongol company mun u gedeg bas l ergelzeetei,,,,,
2016-03-29
Зочин:
mongoliig mini tsulmuj gadniihantai hyvaaj idej hanahgui baina uu....... bj bgaa tsarai chini, hiij baigaa uildel chini humuusiin huden deer ylaim tsaim bhad ingej lyivariin argaar zutguuleh hereg bn uu
2016-03-29
зочин:
олон тооны монгол инженерүүдийг сургаж ажиллуулаж ийм их бүтээн байгуулалт хийж улсад өчнөөн татвар төлөөд явж байгаа том кампани эрдэнэт энэ 2 оос өөр байгаа юм уу энэ хүнийг янз бүрээр хэлэхээ болимоор юм зүгээр л ажилыг нь хийлгэмээр юм даа
2016-03-29
Хөгжил:
MCS улсад жилд 200-с дээш тэрбумын татвар төлж, 8000 мянга гаруй ажиллагсадтай том компани. Одоогоор хувийн хэвшилд ийм компани гараагүй байна. Дам ажлын байр гэвэл 20 мянга гэж сонссон. Энэ дор сэтгэгдэл бичигч зөв ойголттой болмоор юм байна даа. Татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дэмжиж байж улс орон маань хөгжинө шүү дээ.
2016-03-29
Зочин:
lyivardaj baigaa yum chini ter ih lyivariin mungunuusuu baga ch gesen shavharyy ylsad tuluh ni todorhoi.......... MCS her ih tatvar tulnu ter hemjeegeeree lyivar hiij, todorhoi hemjeegeer tatvaraas zugtsan gesen ug........ MCS yag mongol ezentei mongol company mun u gedeg bas l ergelzeetei,,,,,
Зочин:
103.229.122.221 сэтгэдэл бичигч чи МСS ийн хятадын тогооноос долоочихсон юм уу. Яасан их санаа нь зовж байх юм. Унэн угэнд аягуйцээ юу. Оджаргал бол хулгайч юм. Маш зальтай овжин хулгайч. Энэ хуний шуналыг чи мэдэх уу. Таван толгойгоос хулгайлсан ордоо эндээс олсон орлогын хамт монголын ард тумэнд буцааж огох л болно. Та нар даврах хугацаа чинь дууссан. Одоо болоо биз дээ. Ханаж цадна гэсэн ойлголт байна уу. Тендерийг нь шалгавал маш их юм гарна даа. Яахаараа энэ хун хамгийн их монготэй тендеруудийг авсан байдаг юм. Энэ ариун явдал уу. Оджаргал гэдэг хундээ биш ийм луйварчидыг гэсгээх естой биз
2016-03-29
Зочин:
Унэн уг хатуу сонсогдож магадгуй. Зарим хумуус хуний омноос эмзэглээд байгаа нь ч ойлгомжтой. Оджаргалтангууд олширвол Монгол орныг зараад дуусна. Бидний овог дээдэс газар ус эрх чолонийхоо толоо цусаа урсгасан болохоос хэн нэгэн луйварчид гарч ирээд дуртай газар нутгаа харийнханы мэдэлд ог гээгуй юм шуу. Улсын тендер болгоныг шилж авдагийн цаана асуудал бий юу. Жирийн бидэнд хэзээ ч олдохгуй. Стратегийн ордыг хууль бусаар авсан. Энэ чинь хулгай биш уу. Дарга нар Оджаргалтай хуйвалдаж монго цохидогийг баталж чадна. Хогийн шуналтай луйварчин гэдэгийг ч баталж чадна
2016-03-29
Ailaas ereheer avdraa uudal:
Er ni manai uls turchid ch biznes hiij baigaa humuus ni ch neg l ih gadniin hurungu oruulalt yarisan humuus, gadniinhan hurungu oruulalt hiigeed l mongoliig saikhan bolgochih yum uu, denduu genen, unuu margaashaa l bodson archaagui uzel. Manai ediin zasag yagaad hyamraad baigaa yum ve, yamar ch teneg hund oilgomjtoi, undesnii uildverlel,technologi baihgui. Mongolchuudiig mongolchuud uurduu l hugjuulne, hyamral bol mash sain hereg bolj baina, bid baigaa baidlaa boditoi haraad uursduu hudulmurlej uurt baigaa nuutsee urtug medleg shingeej undesnii uildverlelee hugjuuleh. Uur yund ch naidaad hereggui.
2016-03-29
Zahialgat tarhi ugaalt:
Gadaadad yavj baihad ni ene setguulch guij guvshij baigaad yariltslaga avsan yum uu, yamar haashaa yum. Zugeer l zahialgaar ni yariltslaga avsan geed l helne biz dee. Henii ch unshsan iim l medeejiin yumiig, ingej unshigchdaa doromjlood yah yum ve? Gants MCS bish shuu, er ni manai setguulchid hudaldagdaj zahialgat yum bichij baigaagaa eldev yum yarij baihiin orond zahialgat geed l tavichij bai l daa. Genko ch yalgaagui.
2016-03-29
Зочин:
юм хийдэг бүтээдэг ухамсартай боловсролтой хүн , наагуураа худлаа ярьж цаагуураа гүжир гүтгэдэг явуулдаг арчаагүй хүн 2-ын ярьж хэлж байгаань шал өөр ш дээ
2016-03-29
Зочин:
Баттулгын бичээч л биз, чааваас гэж ... хүн гүтгэх, өмхий санаалах 2-оос өөр хийж чадах юм байхгүй амьтад
2016-03-29
Даваа:
Оджаргал шиг бүтээн байгуулсан бизнесмен Монголд байхгүй. Тэр улсын хөрөнгө идээгүй, харин улс төрчдөд авилга өгдөг байж магадгүй. Яая гэхэв, нэг бол авилга өгөөд бүтээ, эсвэл авилга өгөхгүй дампуур гэдэг 2 замаас бүтээх замыг нь л сонгосон хүн. Мянганбаяр хичнээн газар ухаж алт авав, юу бүтээв харьцуулаад хараач, ядаж хэр татвар төлөв? УИХ-ыин гишүүн, ерөнхийлөгч нар ямар бизнес хийж тэрбумын хөрөнгөтэй болов? Төр хувийн хэвшилээс булааж бохир бизнес хийдэг баймснаа дээд шатанд нь гараад хувийн хэвшлээр ч зүгээр бизнесийг нь хийлгэхгүй дарамталж, цоллож, барьж хоьдог болж байна. Ялгаж салгаж ойлгоцгоомоор байна даа
2016-03-28
Зочин:
103.57.92.95 Гэгч сэтгэгдэл бичигч арчаагүй атаархуу муухай зангаараа гайхуулахаа болимоор юмаа. Өөрөө юу хийж гийгүүлчихээд ингэж худалаа сэтгэгдэл нэрээр ингэж далдганадаг бнаа. Аягүй бол нөгөө Баттулгын хөлсний бичээч биз.
2016-03-28
Зочин:
Тийм л юм бол Ухаа худаг, тендер нэрээр луйвардсан бух монгоо буцаагаад огчих. Шударга бизнес хийгээд гараад ир. Би дэмжье. Таван толгойтой толгойгуй явах л юм бол яах гэж шуналтаад байнаа. Тийм л юм бол чи Таван толгойгоос л хулгайлж монгожоо биз дээ
2016-03-28
Зочин:
Баттулгын бичээч л биз, чааваас гэж ... хүн гүтгэх, өмхий санаалах 2-оос өөр хийж чадах юм байхгүй амьтад
Зочин:
Шоронд хатааж бух омчийг нь хураах естой. Чи ард тумнээс хулгайлсан орд монгоо буцааж огох хэрэгтэй. Тэгээгуй цагт чиний нугэл дуусахгуй. Ур хуухдээ бод. Ийм дуусахгуй шуналтай хун гадныхантай нийлж Монгол орныг минь тонохоо зогсоо.
2016-03-28
Зочин:
Бузартай луйварчин эх орноосоо урвагч. Шангрилла хэний омч вэ. Тавантолгойд баоьсан цогцолбор гээд байгаа юм чинь тоосонд дарагдаад нурлаа. Ухаа худагийн ордыг ямар замаар авав. Стратегийн ордыг хуулиараа хувийн компани яаж эзэмших естой юм бэ. Зугээр л ард тумнээс нууж эрх баригчидтай хуйвалдаад авч болох уу. Чи бол шударга бизнес биш
2016-03-28
о:
балиар новш
2016-03-28
Зочин:
hudlaa peediigeed bh jum 5 tolgoin gereetei gereegui yavna gej,uhaantai gej bodson chin usan teneg baij,yakh gej uls niigemd iim margaan taridag bna aa,zugeer nuursee uhaad suuj bhgui,
2016-03-28
Зочин:
hunii synal gejhyazgaargui shuu dee......... 1 l amidrah amidrald 1000n jiliin novsh tsugluulah dyrtai hun bh yum
Зочин:
Чиний байгуулсан нуурс аж уйлдвэрийн цогцолбор гээд байгаа юм чинь инээдтэй онголон далдлалт шуу дээ. Идсэн монгонийхоо 10 ийг ч хурэхгуй зарсан байх даа. Чи энэ тооцоогоо ил болгочихооч. Чамайг шударга бол дэмжинэ. Чи даан ч луйварчин
2016-03-28
Зочин:
Монголчуудын заяа хувь тавилан байна да, шударга үнэнээр олон улсын жишигт хүрсэн,анхны үндэсний компани байгуулан дэлхий өрсөлдөж, эх орон ард түмнийхээ төлөө хийж байгаа ийм сайхан буянлаг хүүгээ болон хамт олныг дэмжиж, хайрлаж байх нь ариун ёс зүйд нийцнэ.Шүдарга үнэн ялна
2016-03-28
Зочин:
760 тэрбум тогрогийн татвар толчоод 760 сая доллар улсаас авчихаар ялгаа нь хол харагдаад байна даа. Бидэнд ийм тендер олдох уу. Ард тумнийг хуураад явж болохгуй дээ. Толсон чинь луйвардаж авсаны чинь хажууд очуухэн гэдэгийг ойлгохгуй гээд байгаа юм уу
2016-03-28
Зочин:
Оджаргал сайн бизнес боловч эх оронч сэтгэлгуй. Монгоноос унэтэй зуйл байдаг юм шуу. Хулгайлсан юмаа буцаагаад огчих. Яахаараа хамгийн унэтэй тендерийг та нар авч байдаг юм. Тавантолгойн ордоос тасдаж Ухаа худагийн ордыг та нар л ямар ч тендергуй авч болдог юм. Энэ чинь ариун явдал уу.
2016-03-28
Зочин:
Олон юм ярилгуй ард тумнээс луйвардаж авсан ордоо буцааж огоод олсон орлогоо шалгуулчих. Хувийн хэвшил гэж бугдийг хамаатуулж ярих шаадлагагуй. Бусад нь орд хулгайлж тендер авилгаар авч торд байгаа хулгайчуудтай сулбэлдэж баяжаагуй. Бидэнд их ялгаа бий шуу Оджаргалаа Монголын ард тумэн таны хэлээд байгаа шиг мангар хумуус биш шуу. Шударгаар хоронгожсон бол хэн ч юу ч ярихгуй. Харин дэмжинэ. Чи асуудалтай шуу дээ
2016-03-28
Зочин:
hiisen ni vnen l bh gehdee teendriin mangas bhaa
2016-03-28
Ganbaatar:
Баттулга гишүүнээ шилэн л байя л даа. Үхэж хатах гээд байх юм. Иргэд биднийг чирч гулдчиж байгаад аваачаад шалгадаг шдээ. Үнэн худал хулгай зэлгий хийснийг тэгээд дор нь тогтоодог шдээ. Цэргүүдээ гадагшаа гаргаад зугтаалгачихна. Бүтэхгүй Баагий. Тэр ардчилсан ерөнхийлогчийнхөө шилэн байхыг үл тоодог этгээд бмш бээз?
2016-03-28
Зочин:
od zahiral shig humuus olon boloh boltugai.gai boloh humuus,huuramch ekh oronchid dald oroosoi.
2016-03-28
тогтох:
Оджаргал гарч ирээгуй бол Улаанбаатарын хамгийн гое байшин нь Баянгол зочид буудал байх байсан юм гээд Женко уурлаад байгаа юм биш уу. Женко тэнэг монголд гай болж дуусахгуйнээ.
2016-03-28
Бизнесмэн:
Монголд ганц компани засаглалыг зөв тогтоосон олон улсын хэмжээний компанийг бий болгосон ухаалаг хүн. Төрд шургалсан хулгайч нар энэ хүний төлсөн татвараас идэж идэж аваад бүр дарж авах гэж зүтгэж байна шүү. Шударга өрсөлдөөн хаачихлаа. Энэ хүнийг муулж байгаа тэнэгүүд нүдээ нээ унаж яваа морио муулах зодох ч монгол хүний ухаан биш шүү.
2016-03-28
Зочин:
a tai idgeer ehelsen nertei hun e ehelsen kompand hahuul ohno gej sudart bii
2016-03-28
Зочин:
eromhii said asan altanhueg ogtsroogui baisan bol mongoliig nuursnii orond oruulah baij haraad baihad
2016-03-28
Зочин:
boo sahius horongo oruulalt bolgon mongolsog bish hulgaich hulgaichiig bariarai
2016-03-28
Зочин:
avligiig hajuugaar luivar yavj baigaa
2016-03-28
Зочин:
mongold stres baihgui depres baigaa
2016-03-28
Зочин:
kompanii hurgan darga l avligiig oogshuuldeg
2016-03-28
Зочин:
nuurs uhahiig horongo oruulalt gej sanaatai bichvuu anduurch bichvuu
2016-03-28
Зочин:
Энэ Оджаргал гэгч бол жинхэнэ эх орноосоо урвагч бас маш их шуналтай этгээд шүү. Сайханбилэг Энхсайхан нарын ард нь байгаа толгойлогч нь шүү.
2016-03-28
Зочин:
hiigeed l yavj baigaa sh dee, yum oilgodoggui malaa
2016-03-28
Зочин:
хөөрхий чааваас , хөрөнгөтөй хүн гэхээр л зогсоо зайгүй хоол чихээд явдаг жорлон байх ёстой юм шиг ойлгодог чам шиг тархигүй хүн-гахай биш шүү дээ , наад хүн чинь ... хэ хэ
2016-03-28
Зочин:
угаасаа Монгол улсыг эх орончийн баг зүүсэн тэнэгүүд л сөнөөж, гутааж бна шүү дээ
2016-03-28
zocnin:
yndesnii yildwerlegcn kompani yndesniiuul uurhain kompania demjihgyi bol bid bygd gadnii kompanii bool bolno . eh orniihoo yndesnii kompani demjij bid eh oroncn bna
2016-03-28
zocnin:
yndesnii yildwerlegcn kompani yndesniiuul uurhain kompania demjihgyi bol bid bygd gadnii kompanii bool bolno . eh orniihoo yndesnii kompani demjij bid eh oroncn bna
2016-03-28
33:
Энержи Ресурс бол Монгол улсын үндэсний компани. Төрөөс нэг төгрөгний ч татаас авахгүйгээр татвараа төлөөд үйлдвэрлэл бүтээж байгаагий нь сайшаахын оронд тамын тогооны үлгэрээр муу хэлээд муухай харагдуулах гээд ядчих юм аа. Ядаж ажил төрлөө тайван хийг. Хулгайлагчид өөгшүүлэгчид тэдний хамтрагчидийнх нь яриаг бодвол хамаагүй ухаалаг тодорхой хэлсэн бн Оджаргал захирал
2016-03-28
zochin:
Hiij bgaa.Horchin tsarailj uls turjuugui MCS-n uchnuun ajiltnuud ajlaa hiigeed amidralaa avaad turd daraa bolohguigeer harin bur uchnuun terbumaar ni tatvar tuluud yavj bgaa uym shuu.
2016-03-28
Зочин:
бодит байдлыг ойлгомжтой шууд хэлсэн б на шүү дээ үнэхээр төр засгийн хүмүүс дотоодын бизнес эрхлэгч нараа хангалттай доош хийж б гаа шүү монголыг үндэсний хэдэн компани хөгжүүлнэ гадны компаниуд ашигаа аваад гараад явна шүү дээ
2016-03-28
Batnasan:
Tanid amjilt hysie.Ta olon jijig kompanyydiig avch yavdag.Nyryyndaa yyrch yavdag yynd hen ch ergelzehgyi baihaa gej bodoj baina.
2016-03-28
уншигч:
бодит байдлыг ойлгомжтой шууд хэлсэн б на шүү дээ үнэхээр төр засгийн хүмүүс дотоодын бизнес эрхлэгч нараа хангалттай доош хийж б гаа шүү монголыг үндэсний хэдэн компани хөгжүүлнэ гадны компаниуд ашигаа аваад гараад явна шүү дээ
2016-03-28
Зочин:
Olon arvan yum shalchiganalguigeer heleh ugee l helsen bna. Galtmaagiin bolovsrolgui huu bol eh oron moron yarij surjigneed unah bsan bh daa. Mongolyg hamgiin ih horlochihood. Barigdah deeree tulaad irehleer heniig ch, yug ch, yaj ch gutgej chadah hogiin amitan ene Battulga geechiin.
2016-03-28
зочин:
энержи ресурс бол үнэхээр олон айлыг тэжээж байгаа кампани шүү дээ амжилт хүсэе та нар чаднаа
2016-03-28
mgl:
Ideed ideed targaldaggui birdiin tsaraitai novsh
2016-03-28
Зочин:
хөөрхий чааваас , хөрөнгөтөй хүн гэхээр л зогсоо зайгүй хоол чихээд явдаг жорлон байх ёстой юм шиг ойлгодог чам шиг тархигүй хүн-гахай биш шүү дээ , наад хүн чинь ... хэ хэ
Иргэн:
Энержи Ресурс бол Монгол улсын үндэсний компани. Төрөөс нэг төгрөгний ч татаас авахгүйгээр татвараа төлөөд үйлдвэрлэл бүтээж байгаагий нь сайшаахын оронд тамын тогооны үлгэрээр муу хэлээд муухай харагдуулах гээд ядчих юм аа. Ядаж ажил төрлөө тайван хийг. Х.Баттулга одоо больмоор юм аа.
2016-03-28
Зочин:
Сонгууль дөхөөд нэг нэгийгээ гүйтгэх нь ихэслээ.Төв Монголчууд та нар минь үүнийгээ боливол яасан юм бэ?
2016-03-28
Зочин:
tegeed hiigeech de
2016-03-28
Зочин:
hiigeed l yavj baigaa sh dee, yum oilgodoggui malaa
Зочин:
tegeed hiigeech de
2016-03-28
zochin:
Hiij bgaa.Horchin tsarailj uls turjuugui MCS-n uchnuun ajiltnuud ajlaa hiigeed amidralaa avaad turd daraa bolohguigeer harin bur uchnuun terbumaar ni tatvar tuluud yavj bgaa uym shuu.
Зочин:
tegeed hiigeech de
2016-03-28
Зочин:
tegeed hiigeech de
2016-03-28