Алтайн Бүргэдүүд цувралыг тэргүүлж эхэллээ

img

ТИТР : АЛТАЙН БҮРГЭДҮҮД 94-75 БИЗНЕСИЙН ЧӨТГӨРҮҮД



МСБХ-оос зохион байгуулж буй Мастерс лигийн шигшээ цувралын эхний тоглолт өнгөрөгч ням гарагт спортын төв ордонд боллоо. Шигшээд Алтайн Бүргэдүүд, Бизнесийн Чөтгөрүүд гэсэн мөнхийн өрсөлдөгч багууд өрсөлдөж байгаа юм.

 

1995,96, 99 онуудад дараалан дээд лигийн тэмцээний шигшээд шалгарч хоорондоо өрсөлдөж байсан Бизнесчийн Чөтгөр, Алтайн Бүргэдүүд баг 20 жилийн дараа дахин лигийн тэмцээний цом булаалдаж байгаа юм. Энэ удаад тэд Мастеруудын лигийн тэмцээний аваргын цувралд шалгарч үлдсэн. Эхний тоглолт өчигдөр буюу ням гарагт спортын төв ордонд боллоо. Алтайн Бүргэдүүд баг үндсэн бүрэлдэхүүнээр тоглолтыг эхлүүлсэн бол Чөтгөрүүдээс ОУХМ Т.Түвшинбаяр эзгүй байсан юм. Тиймээс Бүргэдүүд эхнээсээ тоглолтын санаачлагыг гартаа авч, оноогоор тэргүүлж явсаар энэ тоглолтонд хожсон байна. Тоглолтын сүүлийн үед сэлгээний тоглогчид талбайд дийлэнх минутыг өнгөрүүлсэн бөгөөд 94-75 харьцаатай Алтайн Бүргэдүүд баг ялж, цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ. ОУХМ Г.Наранбаатар 35 оноогоор багаа тэргүүлсэн бол довтлогч Р.Хосбаяр  18, довтлогч П.Батзаяа 13 оноогоор удаалсан байна. Тэгвэл Бизнесийн чөтгөрүүд багаас 4 тоглогч 10-аас дээш оноог авч, хамгаалагч Ариунболд 19 оноогоор манлайлсан байна. Мастеруудын лигийн тэмцээний плейофф болон  Шигшээ цуврал 3 тоглолтоор шийдэгддэг дүрэмтэй.  Дараагийн тоглолт 4-р сарын 3-ны ням гарагт 14 цагаас ордны А зааланд болох юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ