“Аль Жазеера” 500 сэтгүүлчээ халжээ

“Аль Жазеера” агентлаг 500 ажилчнаа халахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Агентлагийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Мостефа Соуаг “Үнэхээр хэцүү шийдвэр байлаа” гэж мэдэгджээ. Халагдсан сэтгүүлчдэд нэг сарын цалинг нь олгохоор болсон байна. Ерөнхий захирал Аль Ансти “Хэвлэлийн салбарт өөрчлөлт орж эхэллээ” гэж мэдэгджээ.
Одоогоор сэтгүүлчдийг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Ажлаас чөлөөлөгдсөн сэтгүүлчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан дургүйцлээ илэрхийлэн “Хэвлэлийн салбар боомилогдож эхэллээ” гэсэн байна.
Тус агентлагийг 1996 онд Катарын Засгийн газрын санхүүжилтээр байгуулсан билээ. Одоогоор дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ