МАНАН-аас бусад бүх намууд нэгдэж нийлнэ гэнэ үү


Тэр дундаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд дангаараа бас хамтарч эрх барьсан хоёр том нам болох МАН, АН-ын рейтинг унаж, гуравдагч хүчний орон зайг нөхөж буй улс төрийн бусад намуудад хайр зарлах болсоор удаж буй юм.
Тэр тусмаа нэр хүнд нь гайгүй, парламентад суудал авчихдаг намуудтай эвсч, бүр нэгдэх тухай асуудал ярих болсоор удлаа. Тухайлбал, 16 жилийн түүхтэй улс төрийн нам болох ИЗНН-д хоёр том нам ээлжлэн хадаг сүй тавьж буй. Өнгөрсөн намраас хойш МАН-ынхан байсхийгээд л намын удирдлагуудтай жич уулзаж байсан бол энэ хавар АН-ынхан ИЗНН-д нэгдэх санал хүргүүлээд амжсан.
Тэгвэл хадаг сүйг ХҮН-ынхан үргэлжлүүлж, мөн л хамтарч сонгуульд орох санал тавьжээ. Мөн МҮАН-ынхан өнгөрсөн пүрэв гарагт ИЗНН-д албан тоот хүргүүлж, ирэх сонгуульд “Эх орон, ардчилал, шударга ёс эвсэл” байгуулж орох санал хүргүүлсэн байна. Эндээс харахад ирэх сонгуулиар хамгийн эрэлттэй улс төрийн хүчин ИЗНН-ынхан байх бололтойдог.
Өөрөөр хэлбэл, 25 жилийн дарангуйллыг арилгаж, хоёр том намд боломж өгөхгүйн тулд сонгогчдын МАНАН-д итгэх итгэл буурсныг далимдуулан нэгдэж нийлээд ажиллах тухай яриа гарсныг эх сурвалж дуулгалаа. Ингэсэн тохиолдолд маш том эвсэл бий болж, ирэх сонгуулиар хоёр том намд олонхийн суудал өгөхгүй байх магадлал өндөр гэж ярьсан гэх.
Парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн хүчнүүд ирэх сонгуульд ямар ч тохиолдолд хамтарч сонгууль орохгүй л бол хоёр том намд дахиад л суудлаа алдах нь тодорхой байгаа. Тиймдээ ч улс төрийн хүрээнд нэгэн сонирхолтой гэж хэлж болохуйц яриа гарч эхэлсэн сурагтай. Тодруулбал, сонгуулийн хуулиар сонгуульд оролцох эрхийг нь боомилсон хоёр том намтай аль нь ч хамтарч нэгдэхгүйгээр гуравдагч хүчний орон зайг нөхөх бусад нам эвсэл бүгд нэгдэж нийлээд сонгуульд орвол яасан юм бэ гэх яриа гарчээ.
Өөрөөр хэлбэл, 25 жилийн дарангуйллыг арилгаж, хоёр том намд боломж өгөхгүйн тулд сонгогчдын МАНАН-д итгэх итгэл буурсныг далимдуулан нэгдэж нийлээд ажиллах тухай яриа гарсныг эх сурвалж дуулгалаа. Ингэсэн тохиолдолд маш том эвсэл бий болж, ирэх сонгуулиар хоёр том намд олонхийн суудал өгөхгүй байх магадлал өндөр гэж ярьсан гэх. Хэрвээ тэгж чадахгүй ганц нэгээрээ, эсвэл хоёулаа нэгдэж нийлээд орлоо гэхэд хамгийн ихдээ л хоёр суудал УИХ-аас авна.
Харин хоёр том нам өнөөх л олонхийг бүрдүүлэх эрхийг булаалдаж, авч чадахгүй бол нэг хөнжилд ороод булхай луйвраа хийх нь тодорхой байгаа юм. Өнөөдрийн жижиг өөхнөөс маргаашийн уушгийг чухалчилж, улс төрийн соёл гаргаж намууд нэгдвэл ард түмэн ч дэмжих нь тодорхой. Тэртэй тэргүй МАНАН л биш бол өөр хэн ч яахав гэсэн сэтгэлгээ суучихсан учраас энэ боломжийг ашиглаад ИЗНН, МҮАН, МАХН, МНН зэрэг улс төрийн хүчнүүд нэгдэхэд буруудах зүйл алга.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ