Ташаа мэдээллээр ард түмний толгойг эргүүлж байна

img

Гэрэл зургийг MPA.MNУИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ. Ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх ээлжит бус чуулганаар “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай” олон улсын хэд хэдэн конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. 

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” холбооноос мэдээлэл хийлээ. 

 

Тус холбооны гишүүн Л.Сэлэнгэ хэлэхдээ “Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах хуулиудын талаар Засгийн газар Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй гэдгийг хуульчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тарааж, ард түмний толгойг эргүүлж байна. УИХ-ын гишүүдийн зарим тойрогтоо ажиллаж байгаа ирц муутай үед, зарим нь   энэ конвенцуудын учрыг ойлгохгүйгээр кноп дарах нөхцөл байдал үүссэн. Бас нэг аюултай зүйл нь олон улсын конвенц учраас анхны хэлэлцүүлгээр шууд батлах, удахгүй болох НҮБ-ын цөмийн аюулгүй ажиллагааны чуулганы өмнө  амжуулахаар яарч байгаа зэрэг нь  хардлага төрүүлж байна. Олон улсын конвенцуудад Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх заалтууд байгаа. Тухайлбал, 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад “Цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх..” гэсэн томъёолол бий. Энэ нь уран экспортолсон тухайн улс өөрөө цөмийн ашигласан  түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг хүлээж буй явдал юм. Засгийн газар ийм алхам хийх болсон нь Францаас авсан 80 сая еврогийнхоо өрийг уранаар төлж, ард иргэдээ хордуулах гэж байна гэж үзэж байна” гэв.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
С.Баяр ямар ч байсан Баярцогт шиг хятадын монгол гэж бичээгүй л байх шүү.
2016-03-29
Зочин:
Битгий тэнэг тэнэг юм сараачаад бай тэнэгээ тэр АН-аас хэн гадаадад амьдраад байна харин Баяраас авахуулаад Энхбаяр тэргүүтэй МАН МАХН-ынхан л гадаадад дүрвэж амьдарч байгаа тэд монголын төлөө юу хийсэн юм
2016-03-29
Зочин:
toviig sahih uund holboogui
2016-03-29
Зочин:
mergejliin huulch ediin zasahch medne
2016-03-28
зочин:
АН газрыг нь зараад үлдсэнийг нь хордуулаад өөрсдөө гадаадад гараад алга болно шүү, энэ нам ард түмний төлөө нэг ч зүйл хийгээгүй шүү
2016-03-28
Зочин:
Ардчилсан намын луйварчидийн яарч хийж байгаа юм болгон цаана л эх орныг минь хохироосон зүйл байдаг шүү. Иргэд минь
2016-03-28