Баянгол “үхлийн тойрог” болох уу

img

 

Нэр дэвшиж байгаа нэгний хувьд бол Баянгол дүүрэг зовлон болохгүй. Худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, гэр хороолол гээд байх зүйлгүй ер нь бусад дүүрэгтэй харьцуулбал зовлон багатай нь Баянгол.

 

Харин сонгогчдын талаас “үхлийн тойрог” болж магадгүй  нь. Учир нь энд тэндэхийн эрээвэр хураавар нөхөд Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлаж, сонгогчдын сонголтыг сохор болоход хүргээд байна. Энэ, тэр гэж бодох ч шаардлагагүй, 10 тоолоод дугуйлахад ч буруудах зүйлгүй нөхдийн нэр дуулдаж байна.

 

Хамгийн түрүүнд дуучин Нара Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэж зарлав. Хүмүүс бууз банш, бэлэг сэлтээ ярьж байхад Нара улс төрд орох бодлоо дэлгэж, сонирхолтой ярианы сэдвийг бий болгосон. Өнөөдөр ч ч хуучраагүй сэдвийн эзэн хэвээр байна.

 

Харин өнөөдөр дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших тухай мэдээлэл цацагдаж байна. Асуудлын гол нь тэр мөн л Баянгол дүүрэгт нэр дэвших гэнэ. Улс төр учраас урлагийн Баянголд ээлтэй гэж хадуурч боломгүй санагдана.

 

Хаврын улирал, сонгуулийн чимээ дөнгөж эхэлж байхад Баянголыг онилсон сонирхогчид ийн ээлж дараагаар бодлоо дэлгэж эхлэв. Хаврын синдром үргэлжлэх хугацаа дундаа ч ороогүй, чилийсэн хоёр сар хүлээж байгаа.Сонгууль бол бүр хол. Тэгэхээр ирэх өдрүүдэд Баянголыг онилсон саваагүйчүүд хэд хичнээнээрээ гарч ирэхийг таах боломжгүй.

 

Сонгуульд нэр дэвших нь хэн бүхний эрхийн асуудал. Сонгогдох эрхийг  бид эцэг хуулиараа баталжуулсан учраас нэр дэвших сонирхолтой нь яриад байх зүйлгүй. Товчхондоо Нара, Ноён Бондгор нарт нэрээ тат гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Хамгийн чухал нь сонголтод маань асуудал үүсч, Баянголынхон сохор сонголт хийхэд хүрнэ.

 

Баянголчуудын өнөөгийн сонголт нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар. С.Одонтуяа жагсаалтад бичигдвэл С.Эрдэнэтэй, Х.Тэмүүжин хамтрах сураг бий. Харин МАН-аас экс Засаг дарга Л.Амгалан бууриа эргэхээр эртнээс төлөвлөж, элдэв хачиртай пиараа хийгээд эхэлсэн. Мөн Баянголоос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан “Оргил”-ын Ж.Ганбаатарын нэр дуулдаж буй.

 

Хэдэн жил Баянголоор эргэлдсэн хууччуултай ярих зүйл ховор. Угаас дөжирцөн.  Харин тэдэнтэй санал хуваах шинэковууд бол сонгогчдод халгаатай л байна. Баянголын 200 орчим мянган иргэний сонголт мэргэн байг гэж ерөөхөд ч түвэгтэй.

 

Одоогийн байдлаас харвал энэ сонгуулиар нэр дэвшигчдэд бус сонгогчдод халтай “үхлийн тойрог”-оор Баянголыг нэрлэбэл буруудахгүй л бололтой. 

 

В.Хэрлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аөа:
масссажист цэрэндулмыг сонгоч
2016-03-29
bi:
эра эрдэнэтуяаг сонгий
2016-03-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-29
Zochin:
Erdene odontuya temuujin nar bol fuck shu
2016-03-29
ss:
ene t1 bayangolchuudig onigootoi hutgahad yadiin er ni. myy gahaig ehner hvvhed ah dvv hvrgentei ni songodog malnuud ta nar bhgui yu. dahiad songooroi tsadaahaa
2016-03-29
Зочин:
за даа ганбаатар тэмүүжин 2 бол болж байна бусад нь хэрэг байхгүй дээ одоо болоо биздээ гэж би лав энэ 2 т саналаа өгнө
2016-03-29
Зочин:
Ta naraar l dutaj gene de
2016-03-28
zochin:
Eooe dvvrgiin min neriig bitgii hoshin shigt hutgaad bgaachee huuchin ch bai shine ch bai zaigaa taviad uguuch
2016-03-28
Зочин:
Noyon bondgort sanal ogno he he
2016-03-28
Зочин:
УИХ гэдэг урлаг уран сайханы тайз биш ээ. Төрийн хар хүн л УИХ-д хэрэгтэй ш дээ үнэндээ бол. Шударга өрсөлдөөний газрын Ариунболд БГД-т дэвшинэ гэсэн зүйл хэвлэлээр гарсан байсан. үнэн бол дэмжээд дэмжээд явчихвал ардууд бидэнд л хэрэгтэйдээ алсдаа. 93 ондТүдэв гуайг гаргалгүй очирбатыг дэмжээд горыг нь их л амсч байна даа
2016-03-28
Зочин:
Шинэ үеийн Ундармаа, X-түцийн Одончимэг нар нэр дэвшвэл гэр бүлээрээ санал өгнө шүү, хийсэн бүтээсэн юмтай хүмүүс байна лээ ямар сайхан эмнэлэг барьсан юм бэ. Ядаж эмэгтэй гишүүд нь хараад ичмээр юм даа. Хий дэмий утсаар ярьж үлээсэн гишүүд байна шүү
2016-03-28
Зочин:
Энэ дуучид нэртэй тэнэгүүд бүр солиорцгоочихож. Баянголчуудыг багахан шиг л доромжилцгоогоорой.
2016-03-28
Зочин:
Ardiin namdaa sanal unuu. Harin ter Amgalan avgai gedeg chini yusan bilee? Ingeed l Ardiin nam tenegteed eheldgiin sda gej
2016-03-28
зочин:
Баянголчууд аа, улс орныг сүйтгэсэн АН-аас сонгож болохгүй шүү, бусад нь хамаа алга аа
2016-03-28
Чөргөр:
Тэр муу ГАХАЙ дэвшиж байхад би яагаад болдоггүй юм. Ерөөсөө Баян голд дэвшинээ.
2016-03-28
belen mong:
komunizmaa uguilj baina
2016-03-28
Зочин:
bondgort ugnu uu
2016-03-28
BGD:
ODOO HOSHIN URLAGAAS NER DEVSHIGCH HEREGTEI BNOO
2016-03-28
аөа:
масссажист цэрэндулмыг сонгоч
bi:
эра эрдэнэтуяаг сонгий