Халдлагын улмаас 72 хүн амиа алджээ

"Талибан" бүлэглэлийн нэг салбар гэгддэг “Жамаат-аль Ахрара” бүлэглэл өчигдөр Пакистаны Лахор хотноо байрлах хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд дараалласан халдлага үйлдсэн билээ.
Халдлагын үеэр 62 хүн амиа алдаж, 280 гаруй хүн гэмтсэн. Тэгвэл халдлагын үеэр амиа алдагсдын тоо нэмэгдсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. "Амиа алдагсдын тоо 72-т хүрсэн" хэмээн Лахор хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна.
Амиа алдагсдын 29 нь 7-12 насны хүүхдүүд гэнэ. Эмнэлэгт 279 хүн эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр 19 хүн хагалгаанд оржээ.
“Жамаат-аль Ахрара” бүлэглэл дахин Лахор хотноо халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдсний дараа тус хотыг хамгаалтад авахыг Ерөнхийлөгч Ашраф Гани албаны хүмүүст даалгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ