Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоолоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд захирамж гаргаж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоолоо.
Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.
Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ