Халдлагын сэжигтэнг суллажээ

Брюссель хотноо болсон халдлагад оролцсон хэмээн баригдсан 32 настай Файсал гэгчийг шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар сулласан тухай "CNN" агентлаг мэдээллээ.
Тэрбээр нисэх буудлын хяналтын камерт амиа золиослогчдын хажууд явж буйгаар бичигджээ. Цагдаагийхан сэжигтэнг энэ сарын 24-нд баривчилсан байна.
Нисэх буудалд гурван этгээд халдлага үйлдсэн бөгөөд хоёр этгээд амиа егүүтгэсэн юм.
Халдлагын улмаас 32 хүн амиа алдаж, 224 хүн бэртсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ