Засаг хуулийн төслүүдээ татах уу

Ээлжит бус хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх төлөвлөгөөтэй. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн барьсан юм. Харин Засгийн газраас өргөн барьсан төслөө татаж аваад дахин боловсруулж өргөн барихаар болсон сурагтай. Засгийн газар хуулийн төслүүдийн татаж авах болсон шалтгаан тодорхойгүй байна. Хэрвээ Засгийн газар хуулийн төслүүдээ татаж авбал ээлжит бус чуулганы хуралдаан ч цуцлагдах магадлалтай юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ