Улаанбаатар-Пусаны чиглэлд “Эйр Пусан” компани нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Пусаны шууд нислэг энэ зунаас эхэлнэ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Туркт болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр энэ чиглэлд нислэг үйлдэх тохиролцоог БНСУ-ын талтай хийсэн юм.
Шууд нислэгийг БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм. Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ