АСЕМ-ын зочдод үйлчлэх 43 автобусыг Солонгосоос авна

img

Зам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ. 

 

АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн автобус авахаар ярилцжээ.


Автобусуудыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэх аж. Харин жолооч нарыг сургах, автобусуудыг хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна.

 

Харин АСЕМ-ын дараа автобусуудыг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах аж. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр энэ автобусуудыг өгөх юм байна. 

 

 АТҮТ-тэй гэрээтэй улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй компаниас автобус авах санал хүсэлтээ ЗТЯ болон АТҮТ-д ирүүлсний дагуу АСЕМ дууссаны дараа сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч, банк банк бус байгууллагуудын зээлийн нөхцөлд тавих шаардлагын дагуу тухайн компанийн санхүүгийн чадавхи, маршрут, санхүүгийн тайлан зэргийг үндэслэн хуваарилахаар болжээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АЛЖ ӨГИЙХАА
2016-03-29
Иргэн:
119.40.97.94-т. АСЕМ-д 50 гаран орны төрийн тэргүүлэгчид, ЗГ-ын сайд нараас гадна тэднийг дагалдан явах албаныхан, бие хамгаалагчид, олон улсын сэтгүүлчид гэх мэт олон мянган хүн дагаж ирдэг юм. Чи жаахан уутнаасаа гарч сэтгэ л дээ. Иймхэн юм ойлгох чадваргүй байж хэрүүл хийгээд л байх гэж
2016-03-29
irgen:
haashaa yum we 70 mashin awsan gesen awtobusand ni bas neg neg hun suuh yum u Elbegdorj ch Mongoliin mongiig ch duusgaj bna daa ene ih oriig yaj darah yum boloo daraa ni oorsdoo zugtah baih daa
2016-03-29
Зочин:
autobus-nii jolooch surgana gej yu hutsaad baigaan?? Surgalt nereer mungu husah l arga. Ajilgui AUTOBUSnii jolooch duuren l bna dag. 2 taldaa hamgaalalt avaad l tsuvaand yavah bailgui, chadahgui jolooch gej yu baidagiin
2016-03-29
Зочин:
дундаас нь үнэ дээр нь ажиллахгүй бол болж л байна шүү дээ давхар бодолтой аливаа зүйлд хандах нь хамгийн сайн
2016-03-29