Хувцасны өнгийг хэрхэн тохируулах вэ

img

Хэрвээ та дэгжин харагдахыг хүсч буй бол хувцасныхаа өнгийг тохируулж сурах хэрэгтэй.  Энэ талаар “www.brightside.me сайт нийтэлжээ.

 

Улаан

 

 

Та улаан өнгийн хүрэм өмсөх гэж байгаа бол хар малгай, хар савхин бээлий, хар шилэн оймс өмсөх хэрэгтэй. Хүрэмнийхээ дотуур хар цагаан өнгийн судалтай эсвэл шоотой даашинз өмсөөрэй.

 

Цайвар ягаан

 

 

Энэ өнгийг хамгийн зөөлхөн өнгө гэдэг. Хэрвээ ягаан өнгийн хүрэм эсвэл өмд, цамц өмсөхөөр шийдсэн бол тод өнгийн цүнх, малгай өмсөхөөс зайлсхий.

 

Цагаан

 

 

Цагаан өнгийн өмд өмссөн бол биеийн өнгөтэй цамц болон цүнх барихыг зөвлөж байна. Энэ нь таныг дэгжин харагдуулах болно.

 

Цэнхэр

 

 

Жинсэн өмд өмссөн бол жинсэн цамц өмсөөрэй. Жинсээр ижилсэх гэж байгаа бол хар цүнх, хар гутлаар гангараарай. Дэгжин хувцаслалтын үеэр биеийн өнгөтэй гоёл чимэглэл сонгоорой.

 

Саарал

 

 

Саарал өнгийн хүрэм өмсөхөөр шийдсэн бол дотуур нь хар судалтай цамц болон хар өмд өмсөөрэй. Гутал таны сонголт. Энэхүү хувцаслалт таныг даруухан харагдуулах болно. Хэрвээ та даруухан харагдахыг хүсэхгүй байгаа бол улаан өнгийн цүнх бариарай. Саарал өнгийг улаан өнгө илүү гэрэлтүүлэх болно.

 

 

Шар

 

Намрын навч шиг шаргал өнгө дээр хамгийн их тохирдог өнгө бол хар болон усан ягаан өнгө. Шар цамцан дээр хар өнгийн банзал өмсөөд ягаан өнгийн гутал өмсвөл та холливуудын оддоос дутахааргүй дэгжин харагдах болно.

 

Хүрэн

 

 

Хэрвээ та хүрэн улаан өнгийн хувцас өмсөхөөр шийдсэн бол цэнхэр судалтай хувцастай хослуул. Мөн цагаан өнгийн хувцсыг хослуулж болно.

 

Ягаан

 

 

Охидын гол өнгө. Охид, бүсгүйчүүдийн ихэнх нь ягаан өнгийн хүрэмтэй. Та хүрмэн дотуураа хар судалтай цамц болон хар өнгийн өмд өмсөх хэрэгтэй. Энэ нь таныг дэгжин харагдуулах болно. Мөн хүрэмнийхээ өнгөтэй ижилхэн ороолт зүүвэл зохимжтой. Энэхүү өнгөтэй цагаан, хар, шар өнгө тохирдог.  

 

Ногоон

 

 

Ногоон өнгөтэй цагаан, саарал, ягаан, шар өнгө тохирдог. Хэрвээ та ногоон өнгийн хувцас өмсөхөөр шийдсэн бол эдгээр өнгийн хувцсыг сонгох хэрэгтэй.

 

Цэнхэр

 

 

Үдэшлэгийн хатан хаан болохыг хүсч байгаа бол цэнхэр өнгө хамгийн тохиромжтой. Гэхдээ нэгээс илүү цэнхэр өнгийн хувцас өмсөхгүй байхыг хичээ. Энэхүү өнгөтэй шаргал, цагаан, бор, хар өнгө тохирдог. Цэнхэр цамцан дээр шаргал өнгийн банзал өмсөөд бор өнгийн цүнх барьвал та гайхалтай харагдана.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ