Ц.Мөнхбаярыг 25 мянган төгрөгөөр торгожээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж, өчигдөр иргэний хөдөлгөөн болон төрийн бус байгууллагууд Төрийн ордны гадаа жагсаал цуглаан хийсэн. Эвлэн Мандуулах хүч ТББ-ын Тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс жагсаалыг зохион байгуулсан юм.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн хэмээн үзэж, холбогдох арга хэмжээг авчээ. Тухайлбал жагсаал цуглаан зохион байгуулсан Эвлэн Мандуулах хүч ТББ-ын Тэргүүн Ц.Мөнхбаярыг жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгосон байна.
Харин энэхүү жагсаал цуглаанд оролцогч иргэдээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ