Курдуудыг цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр цаазын ял гүйцэтгэж буй дөрвөн минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сирийн Ракка хотноо цаазын ажиллагааг үйлдсэн банйа. Хэт даврагчдын гарт амиа алдсан гурван эрэгтэй курдууд гэнэ.
Зандалчин эр Ерөнхийлөгч Масуд Барзаниг заналхийлж, “Хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоо. Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол барьцаанд байгаа бүх курд хөөрхийлөлтэйгээр амиа алдах болно. Эхлэл болгож энэ гурван курд эрийг цаазалж байна” гэж мэдэгджээ.
Өнгөрөгч онд курдууд хэт даврагчдад алдаад байсан Кобане хотноо чөлөөлснөөс гадна тус бүлэглэлийн эсрэг өдөр бүр цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Ерөнхийлөгч өөрийг нь сүрдүүлсэн зандалчин эрийг курдын дайчин байсан хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ