Парламентын гишүүн онгоцны ослоор нас баржээ

img

Канадын парламентын гишүүн Жеан Лапиеррегийн зорчиж явсан нисдэг тэрэг осолдсон талаар “www.nationalpost.com” мэдээллээ. Уг онгоцонд гишүүнээс гадна түүний эхнэр, хоёр хүү, төрсөн ах, эгч болон онгоцны ахмад зорчиж явжээ. Ослоор бүх зорчигч амиа алдсан байна.

 

Онгоц Куебес хотын оршуулгын газар очихоор төлөвлөж байжээ. Учир нь хэд хоногийн өмнө гишүүний аав таалал төгсчээ. Сүйрлийн шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байна. Аврагчид ослын газар ирсэн бөгөөд хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлжээ.

 

Онгоц өчигдөр орон нутгийн цагаар 11.40 цагт осолдсон аж. Энэхүү ослын мэдээллийн дараа тус улсын Ерөнхий сайд Жастин Трудо твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Orshuulgin gazar luu nisdeg tergeer yavaad baihdaa yahav kkk
2016-03-30
zochin:
Aaviin gazar 10n jil ochdogguie gedeg bizde. Suseg bishrelgui ulsuud teed yahavde.
2016-03-30
hahaha:
Nisdeg tereg gedeg ug odoonii humuus medekhgui uchraas ongots nisdeg tereg gedeg oilgoltiig neg gej uzsen baikh aa
2016-03-30
Ганаа:
Онгоц юмуу нисдэг тэрэгний осол юмуу хэдэн өгүүлбэр бичих гэж бантан хутгах юм аль эсхүл онгоц нисдэг тэрэг хоёроо зургаа хараад члгамаар юм
2016-03-30