Ам.долларыг зориуд даврааж, Хэрэглэгчдийн эрх ашгаар тоглож байна гэж үнэн үү? Эрхмүүд ээ!

img

Импортлогчид түлшний үнээ нэмэх нь гэсэн мэдээлэл өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн бодитой хэрэгжлээ. “Шунхлай”, “МТ Ойл”,  “Жаст ойл”-ын ШТС-ууд АИ-92, АИ-80 бензинүүдийн үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж,  АИ-92 бензин 1850, АИ-80 бензин 1550 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Петровис, Сод Монголын ШТС-ууд хараахан нэмээгүй байна. Петровис компанийн албаны хүнтэй холбогдож байр суурийг нь тодруулах гэхэд “Энэ талаар мэдээлэл өгөхгүй. Даваа гарагт мэдээлэл өгнө”  гэж байна. Мөн Газрын тосны газраас асуу гэсэн “зөвлөгөөг” өгч байх юм. Үнэндээ бол ийн зөвлөхөөс нь өмнө Газрын тосны газрын хүмүүстэй холбогдож нөхцөл байдлын талаар, шатахууны нөөцийн хэмжээг тодруулах  оролдлогыг удаа дараа хийсэн юм. Гэсэн ч тус газрын дарга Д.Амарсайханаас эхлээд утас нь  холбогдогдож байгаа хүн гэж алга  байна. Мөн салбарын яаман дээр өчигдөр болсон хурлын талаар тодруулах гээд Түлшний бодлогын газрын эрхмүүдтэй  холбогдох боломжгүй байна. Зүй нь өчигдрийн хуралд суух ёстой байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас үнийн гэнэтийн өсөлтийн талаар тодруулах гэхэд гадаадад явж байх юм. Мессеж роуминг үйлчилгээг идэвхижүүлсэн байна. Тэгэхээр өчигдрийн хуралд суусан байх учиртай хүмүүс энэмэтчилэн таг байж байна. Ер нь бол түлшний үнэ ийн нэмэгдэхэд хүрч буй гол шалтгааныг импортлогчид болоод салбарын яамнаас ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэт чангарсантай холбон тайлбарлаж байгааг бид мэдээлсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 200 шахам төгрөгөөр чангарч байгаа нь шатахуун импортлогч компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэж байна гэж буй.  Улмаар,  ам.долларын өсөлтийн өмнө импортлогчид хүчин мөхөсдөж, шатахууны импортын хэмжээ багасч, хэдхэн сарын өмнө даваад гарсан хомсдолтой дахин тулгарч болзошгүй байна. Тиймээс түлшний үнийг нэмж байна гэсэн тайлбарыг хийж байгаа юм. Тэгэхээр  төгрөгийн ханшийг хэвийн хэмжээнд барихад, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй Монголбанкны эрхмүүд өнгөрсөн хугацаанд юу хийж байсан бэ гэдгийг лавшруулан тодруулах ёстой болж байна. Гэсэн ч өнөөдөр амралтын өдөр гэсэн шалтгаанаар мэдээлэл өгдөг хүн гэж алга. Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг хөнгөлөх удаа дараагийн арга хэмжээнүүдийг авч, ажил хэрэг болгож ирсэн ч, долларын ханшийн чангаралт импортлогчдыг алдагдалд оруулж байгаа нь үнийг нэмэхэд хүргэж байна гэсэн байр суурийг өчигдөр ЭБЭХ-ний Түлшний бодлогын газраас өгч байсан юм. Төгрөгийн  ханшийн уналт үргэлжилж байгаатай холбогдуулж Монголбанкны байр суурийг өмнө нь хүргэж байсан. Тэд төгрөгийн ханш суларч байгаагийн гол шалтгааныг эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсан шинж чанартай байсантай холбоотой хэмээн тодорхойлж байгаа. Тэгвэл үүн дээр эдийн засагчдын байр суурь харилцан адилгүй байна. Ер нь бол валютын захад оролцож, зохицуулах үүргээ Төв банк “хувь”-даа ашигтай хэлбэрээр ашиглаад байна гэх хардлагууд байж ирсэн. Тэгвэл СЭЗДС-ийн Бизнес удирдлагын магистрант Ч. Раднаагийн  энэ талаарх байр суурийг хүргэе. Тэрээр “Монгол банкны 1 сарын 6 –ны өдрийн  хаалтын   ханш   1428,35 төгрөг байхад “ Найман шарга “ арилжааны төв  дээр  1445 төгрөгөөр авч  1452 төгрөгөөр арилжаалж байна. Дэлхийн валют арилжааны зах зээл дээр ам.долларын  ханш сүүлийн хоёр  сар  3 орчим хувь өссөн бол  монголд  ам .доллар  бараг 10 хувиар чангарчихаад байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?  гээд үзэхэд: -Европын хямралаас болж еврод итгэх итгэл суларсан. -Монголд оны сүүлч, эхээр валютын ханш ерөнхийдөө хэлбэлзэж байдаг. Шалтгаан нь манай улс импортлогч орон учраас  оны сүүлчээр төлбөр тооцоогоо хийдэг учир валютын эрэлт нэмэгдэж ам.долларын ханш өсч байдаг. - Монгол банк ханшийг албаар өсгөж, эрэлтийг нэмэгдүүлж байгаад интервенци  хийж байна. Нэгдүгээр  сарын 5-нд 66.35 сая ам.долларыг 1414.00  төгрөгөөр арилжсан. Монгол банкны гадаад валютын нөөц 2011 онд  2541.4  сая буюу 2.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь улс орны импортын 23.6 долоо хоногийн хэрэгцээг хангах нөөц юм.  Монгол банк нь 2010 онд 145.5 тэрбум, 2011 онд  250 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд энэ алдагдалаа нөхөхийн тулд ханшийг өсгөж, улмаар  ханш өссөн үед бага , багаар  интервенци  хийж  байна.  Мэдээж ихээр  их хэмжээгээр  валютын арилжаа хийхгүй Монгол банкныхан.  Яагаад гэвэл ханш  уначих нь. Тэгвэл  алдагдалаа нөхөж чадахгүй шүү дээ. -Засгийн газар, Сангийн яамныхан,  гадаадын засгийн газар, банк, санхүү, олон улсын байгууллагуудаас хямдаар олж ирсэн, зээлсэн гадаад валютыг  өндөр ханштайгаар  арилжиж  сонгуулийн амлалт  1.5 сая төгрөгөө өгөхийн тулд монгол төгрөгийн ханшийг унагаж  байна”  хэмээн үзэж буйгаа илэрхийлж байна. Тэгэхээр Үндэсний мөнгөн тэмдэгт-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилттой Монголбанкнаас өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. “..Ханш сулрахад зарим хэсэг нь эрсдэлд ордог байхад зарим хэсэгт эерэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эрсдэлийг зах зээлд оролцогчид өөрсдөө удирдах ёстой. Харьцангуй огцом системийн хэмжээнд эрсдэл учруулахгүй байх асуудлыг төв банк хариуцаж бодлогоо хэрэгжүүлнэ..” гэж байсан  Монгол банкны валют эдийн засгийн газрын Төлбөр тэнцлийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болдоор зогсохгүй бусад нөхдүүд нь, тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж та албан ёсоор мэдээлэл өгвөл зүгээр байгааг дуулгая. Энэ удаагийн ханшийн уналт хангалттай эрсдэлийг, тодруулбал Харьцангуй огцом системийн хэмжээнд эрсдэл учруулахаар байгааг бид өчигдөр дуулгасан гэдгээ дахин тэмдэглэх байна.                                           Д.Мандах Та хаана байна вэ? Гол нь түлшний үнийн өсөлт саар үр дүнгээ дагуулж эхэллээ. Такси үйлчилгээ эрхлэгчид километр тутамд 700-800 бүр зарим нь 900 төгрөгөөр үйлчилж байна. Микронууд зорчих үнээ 100 төгрөгөөр нэмсэн байна. Цаашлаад, түлшний үнийн өсөлт нь бусад бараа үйлчилгээний үнийн өсөлтөд нөлөөлж, инфляцийг хөөргөдөж болзошгүй юм. Сургаар нь, 25 кг-ын шуудайтай гурилын үнэ 1500 төгрөгөөр нэмэгдлээ гэх ч мэдээлэл ирж байна. Ерөөс үнийн өсөлтийн тухай мэдээлэл нь шатахууны хомсдолыг үүсгэж болзошгүй. Учир нь, Петровис-ын зарим  ШТС-ууд түлшгүй болсон байна гэх мэдээллүүд ирж байна. Сануулахад, зургадугаар сард инфляци 0.4 хувиар нэмэгдэн хоёр оронтой тоогоор хэмжигдэхэд хүргэсэн шалтгаан нь  нийтийн тээврийн үйлчилгээний үнийн 8.4 хувийн өсөлтөөс ихээхэн хамаарсан юм. Тэгвэл нийтийн тээврийн үнийн нэмэгдэл нь түлшний хомсдолоос хамаарсан үзэгдэл байсан билээ. Ер нь шатахууны үнэ ингэж нэмэгдлээ гээд таксины үйчилгээний үнэ  200-300 төгрөгөөр дураараа нэмэгдэх ёстой юм уу.  100 км-т 10 литр түлш зарцуулдаг машины жолооч АИ-92 бензинийг  литрийг нь 1590 төгрөгөөр авдаг байхдаа нийт 15900 төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл  одоо 10 литр бензинд 18500 төгрөг зарцуулж таарах нь.  Харин энэ үнийн дүнг өмнөхтэй харьцуулахад 2600 төгрөгийн зөрүү гарч  байна. Тэгэхээр 100 км тутамд 2600 төгрөгийн алдагдал хүлээж байгаа таксины үйлчилгээ эрхлэгчид   км тутмын үнийг 200-300 төгрөгөөр дураараа  нэмнэ гэдэг зөв үү. Үүнийг Монгол Улсын эдийн засагт өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн орчныг бий болгож, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх эрхэм зорилготой ажиллаж байгаа гэх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болоод удирдлага  Д.Мандахаас асуумаар байна. Утас тань холбогдохгүй байгаа тул ийн асуухаас өөр арга алга байна.  Таныг  байр сууриа илэрхийлэх хэрэгтэйг сануулъя. Өрсөлдөөний шударга бус хэлбэрүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөнд харш аливаа шийдвэрүүдийг хянан зохицуулах зэрэг арга замаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх улмаар хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно хэмээн Д.Мандах Та хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр хүлээсэн үүргээ бодоод түлшний үнэ болоод түүнийг дагасан хавтгайрсан үнийн өсөлтөд анхаарал хандуулах шаардлага байгаа юм биш үү. Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chuka chini xarin ch jinxene luivarchin, xulgaich shy de
2012-02-06
orgil:
mongol banknii erunhiilugch dollariin hanshiig usguj uuriin bodlogiin buruugaas bolj aldsan 105 terbum tugrugniig nuhuj olhiin tuld hiimeleer hanshiig 2011 oni 11 dugeer saraas ehlej hiimleer usguj aldsan 105 terbumaa nuhsun shuudee ard tumend unengee helj suraach erhem erunhiilugchuu mongol bank mungunii bodlogo gargaj heregjuuldeg baiguulaga bolhoos ashig oldog baiguulga bish gedgiig erhem erunhiilugch ta medmeer ymdaa
2012-02-02
MT-ees benzin ali boloh bitgii awch bgaarai. Dutuu shahdag luiwarchid. Mongogui bhad chini iluu hiicheed tol gej shahdag. Eedee bitgii uilchluulj bgaarai
2012-01-10
ШТС-ууд түгээгч авахдаа сонсголыг нь шалгаж авч байгаач ээ. 8 мянгад бинзен авья гэхээр 80 мянгад хийчээд хүнийг харааж доромжлоод алтан цагийг минь үрээд байх юм аа. Хангалттай мөнгө байхгүй байхад хулгай хийчихсэн юм шиг цагдаад өгнө ч гэх шиг. Дарга нь ч гэсэн үйлчлүүлэгчийнхээ сэтгэл санааг бодохгүй. Хорьчино илүү хийсэн бол хатуу чихтэй ажилтнийхаа цалингаас нь л авна биздээ. Үнээ нэмчээд дээр нь авья гэсэн хэмжээнээс илүүг шахах гээд байх юм арай арай
2012-01-10
таксидахаа боль явган явж бай , мах идэхээ боль цагаан будаа идэж бай . эрүүл мэндэд чинь тустай ,
2012-01-10
Sanhuu ediin zasgiin deed surguulid iim medleg doroi bagsh ajillaj bgaad haramsaj bn. Suuliin uyed sain oyutnaa shuud bagshaar ajilluuldag n mash buruu. Ajillaj agaariig n sorj uzeegui bj bank, ter dundaa tuv banknii uil ajillagaan deer buruu dugnelt hiij, teriigee hevlel medeelleer niitluulne gdg gutamshig.
2012-01-10
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэж сүржин нэртэй даржин газар байна аа. Ажлаа хийгээч ээ мангуунууд аа? Хэдхэн компаниуд үгсэн хуйвалдаад Монгол улсы хямрааж байхад юугаа хийгээд хэвтэж байдаг тэнэгүүд вэ? Чаддаггүй юм бол чаддагий нь тавиач, ам руугаа авилга чихүүлчээгүй л юм бол зогсоох ёстой ш дээ. төрийн бодлогыг хэрэгжүүлж төрийн нэрийн өмнөөс үнэ тарифыг зохицуулах үүрэгтэй гээ биз дэ?
2012-01-09
ардын намыг дэмжиж байна
2012-01-09
доллар өснө шүү ченжүүд зориуд амралтын өдрөөөр унагаж хуримтлулж байгаа юм шүү тэр бүү хэл манай монголд хомс байгаа шүү гар дээрээ хадгалж байгаа нь хожно шүү би монгол банкинд ажилдаг хүн байна.
2012-01-09
ertnii mongolchuudin daichin chanar haana bna livi egiped shig tuushtai temtsvel amjilt olno daanch 7sarin 1n buh hunii zurhiig avchihaj dee
2012-01-09
amaar tedniig diilehgui l dee hucheer avch hayah heregtei
2012-01-09
MAH-iig turgen ogtsruulj toriig avch yavj chadvartai huchineer uls orniig udirduulay!!
2012-01-09
muu tor zasagtai baih iim l ur dund hurgedeg yum baina daa
2012-01-09
bayalagiin haraal hurch bn daaaa
2012-01-09
энэ удаа АН-ын ордонг шатаана шүү бэлдэж бай
2012-01-09
монгол банкны ченжүүдтэй хуйвалддаг үйл ажиллагаа болон удирдлагыг АТГ болон бусад газрууд шалгамаар байна.
2012-01-09
Yagaad comment hasaad bnaa. Shuud.mn Шулуухан хэлнэ gedgee hurtel bolio yu.
2012-01-09
Одоо ийм засаг төртэй удаан хол явахгүй ээ. Бидэнд төрийн эргэлт хэрэгтэй байна. Энэ бузар булай улс төрчдөөс нэг мөсөн салж 2012 оныхоо сонгуулийг жинхэнэ шударга ардчилсан хэлбэрээр явуулах хэрэгтэй байна. Сонгуулиас өмнө төрийн эргэлт хийн түр хороо байгуулан шударга сонгуулийг хийхгүй бол сонгуулийн дараа энэ хэд гарч ирээд иргэдийн толгойг дахин шинээр угааж эхэлнэ. Тэр цагт бид нэгдэж хөдөлж үл чадна. Жаахан ч гэсэн шударга зүйл энэ улсад алга. Монголчуудаа (76 ба түүний тойрон хүрээлэгчид, аппаратад ажиллагсдаас бусад нь) нэгдэцгээе. Бид мөнхөд ийм дорой байх юм гэжүү. Сэрцгээе.
2012-01-09
SHATAHUUNII UNEE NEMSEN SHUNHLAI-BATHUU /AN/, OYUNII UNDRAA /OTGONBAYAR /AN/, NEMEEGUI PETROVIS OYUNGEREL /MAN/ SODMONGOL ANANDBAZAR /MAN/ ULS TORJILT YAVAGDAJ BNA UU
2012-01-09
heleh ch ug alga. bidend UHAMSAR l heregtei bndaaa..,ydaj songuulia edwehtei zuw hundee uguud surchih heregtei bn..,
2012-01-09
S.Batboldiig turgen ogtsruulj ajilaa hiij meddeg hund ulsiig avch yavah albiig n ogoy. Ene Batbold mal MN-Onoodor soning hahuulidaj oortoo Onii Aldartan tsol oguuleed ihenhdee gadaadaar tenej ajilaa hiihguigees bolj inflyatsiin daramtiig jiriin irgediin NURUUN DEER TOHOJ BAINA. S.BATBOLDIIG TURGEN OGTSRUULAY!!!!!!!!
2012-01-08
Äîëëîðûí õàíøèéã áóóëãàæ ÷àäàõã¿é ãýæ áàéãàà õ¿íýý õàëæ âàëþòàà õààøàà õèéñíûã íü òîäîðóóëàà÷ Áèíçåíû ¿éëäâýðèéí ëèöåíçèéí çºâøººðëèéã ºãºõã¿é áàéãàà õ¿ì¿¿ñèéíõàà íýðèéã õýëýýä ºãºº÷
2012-01-08
ssssssssss
2012-01-08
oilgoh zuil alga, dollar buusan ued shathuun hyamdarluu??? shathuun dollar yahleeree iim buruu hamaaraltai bdag yum be? shathuun dehen dollar 1700 bolj bsan ued iim l untei bsan shuu de ter ued taxi 500gaar yavaad ashigaa hiigeed bolood l bsan getel odoo 1000aar yavna ch geh shig heniig doromjilood bga yum be? Mongoliin taxi tokyo shig untei bolloo???
2012-01-08
ene dendej bnaa yaj amidrana daa mongolchuudaa
2012-01-08
pvrevdorjiig ajilaas n hal tegeed ardchilsan namiihanii heniig ch ahij songoj bolohgui
2012-01-08
1l benzin 250oor nemegdhed taxi 200-300tog nemegdej bn ene arai bishe
2012-01-08
uls torchdiig bvgdiin bugdiin buud
2012-01-08
ochino
2012-01-08
Монголчуудаа шударга ёсны төлөө тэмцэцгээе. Сонгуулийн шоуны 1500 000 төгрөгөө хялбар олж авах гэж зориудаар төгрөгийн ханшийг унагаж, үнийн өсөлтийг хөөрөгдөж байна. Энэ улс оронд эзэн байна уу. Та бүхэн хар даа... Гамшиг гай зовлон амралтын өдөр ирдэггүй гэж манай төрийн удирдлагууд боддог бололтой. Шатахууны үнэ нэмэгдсэний маргааш өглөө Хүчит шонхор зах дээр махны үнэ 6900-7200 төгрөг хүрч байна. Такси км-т 800-1000 төгрөгөөр явж байна. Энэ үед Төр засгийн удирдлагууд салхинд гарч, амарч зугаалж явна. Жирийн ард иргэд дэмий л бухимдаж, үймэлдэж, бөөн стресс,,, сэтгэл санааны хямралд орж байна
2012-01-08
таксидахаа боль явган явж бай , мах идэхээ боль цагаан будаа идэж бай . эрүүл мэндэд чинь тустай ,