Улстөрчдийн өр, зээлийг жирийн иргэд төлөх ёсгүйг хатуу хэлье

img

Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна. “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор явагдаж буй форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Түүний үгнээс онцолж байна.

 

Ерөнхий сайд үгээ Сорилт, Сургамж, Шийдэл гэсэн гурван багцад багтаасан юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Нэг. Сорилт

 

  • Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.

 

  • Анхны том сорилго “Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан.

 

  • Удаах хямрал 2008 онд ирсэн.

 

  • Дэлхийн эдийн засгийн бүтцэд багтаагүй байсны буянаар 1998 оны хямралыг гайгүй давсан. Харин  дэлхийн эдийн засгийн бүтцийн хэсэг болж орсны буянаар 2008 оны хямралаас гэнэтхэн гарсан юм.

 

  • Алс холын Австралид тохиолдсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болж хувирсан юм. Зэрэгцээд Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлж, 9,1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ.

 

  • Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд  хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.

 

  • Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум  монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа.

 

  • Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан.

 

  • Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.

 

  • Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан.

 

 

Хоёр. Сургамж

 

  • Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр Замаа  бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр  нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа.

 

  • Намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна.

 

  • Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

 

  • Үндэсний үйлдвэрлэгчээ мөлжигч гэхээр хэн үйлдвэрлэх болж байна аа.

 

  • Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө олигархаар нь дуудахаар баялаг яаж бүтээх вэ. 

 

  • Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа.

 

  • Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.  

 

Гурав. Шийдэл

 

  • Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа.

 

  •  Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.  

 

  • Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна.

 

  • Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа.

 

  • МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ.

 

  • Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах 4.9 тэрбум долларын зээл  байна.

 

  • Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.

 

  • “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. 

 

  • Өрийн тухай яриагаар  өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө.

 

  • Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

 

  • Бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна.

 

  • Өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох 3 дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.

 

  • Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ.

 

  • Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана.

 

  •  Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

 

  • Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Монгол эх орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ААН банк шимтгэл төлөгч шимэгч байгууллагаар шалг:
ААН банк шимтгэл төлөгч шимэгч байгууллагаар шалгарлаа
2016-03-31
Зочин:
ийм далдагасан лалрууд засаг барихаар яаж өөдтэй байхав одоо АН татан буугдаад 7 уулын цаагуур далд ороод өг гэхдээ идэж уусан бондоо төлөөд зайлаарай
2016-03-31
Зочин:
Баярцогт, Сайханбилэг шиг учраа мэдэхгүй, мөнгө шүтсэн, төрийн хар хайрцагны бодлогыг ойлгохгүй, залуу мэргэшсэн луйварчдаас салах, Баяр, Зоригт мэтийн МАН-ын цөөврүүдтэй нь хамт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Яачиж улин донгодоод хэнд ч ойлгомжтой зүйл.
2016-03-30
Зочин:
гичийлзгэнэ хөхөө бариулдагын нөхөр шүү дээ хахаха өнөө барьсан гар нь бүр хөхөж үзсэн гээд л бахдалтай нь аргагүй ярьж байдаг ийм л эргүү дагзнууд төр барьж байна аалзнуудаа
2016-03-30
Цэл Мүүн:
Монголчууд нээрээ үнэн туйлширч байна. Баярцогт, Сайханбилэг хоер мундаг залуучууд, лидэрүүд. Хазайеан дээр нь түлхэх гэгчээр бузар явуулга, хийрхсэн юмнуудад итгээд нийлээд хөөсрөөд байх юм. Одоо сонгуулиараа тэр лагуудаа сонгоод сайхан болох цаг ирэх л гэж байхад хэтэрхий яарч давчдаад байх юу байнаа. Харин тэр шинээр сонгогдсон хүмүүс чинь байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулахаас арга байхгүй гэх вий дээ.
2016-03-30
Зочин:
Мянганы замыг Н.Энхбаяр зарлаж мянгуужингийн үлгэр гэж та цоллож байснаа мартаагүй биз дээ.
2016-03-30
Зочин:
АН-ын идсэн мөнгийг та мэдэхгүй байна уу. Гарамгайбаатараас эхлээд намын нөхдөө хэл шударга байя гэвэл. Өөрийнхөө Зайсанд бий болгосон дэлгүүрээр дамжуулаад авч байгаа хахуулиа бас хэл.
2016-03-30
Зочин:
Эдийнзасаг гэж 3 хэлээд монголыг хэвтүүлэв. Худалч P
2016-03-30
zochin:
ARD TUMEN OILGONOO BUSEE CHANGALAAD MINII MONGOL BOSNO .
2016-03-30
лхагва:
Энэ сүрхий чихэнд наалдацтай мундаг үгээ өөрийн найз сая долларыг нам мартчихдаг Баярцогттоо хэлэх биш хэрэгжүүлвэл үнэмшилтэй болно доо сонгуулийн дараа шорон ширээ 2-ийн нэг чамайг өөрийг чинь сонгоно гэдгийг санаж явбал өлзийтэй шүү
2016-03-30
лхагва:
Энэ сүрхий чихэнд наалдацтай мундаг үгээ өөрийн найз сая долларыг нам мартчихдаг Баярцогттоо хэлэх биш хэрэгжүүлвэл үнэмшилтэй болно доо сонгуулийн дараа шорон ширээ 2-ийн нэг чамайг өөрийг чинь сонгоно гэдгийг санаж явбал өлзийтэй шүү
2016-03-30
sanaa:
ta nar monkh amidrah uu hoich uyee bodmoor ym aa Saikhanbilegee gants heleh ug bn AN-iin maanaguud bitgii huts ta nar gazar nutgaa baritsaalsanaas ylgaa ni yu bn aa
2016-03-30
Зочин:
Sorilt. Surgamj. Shiidel. Ediin zasgiin uussen nuhtsul baidliig uneneer ni bas oilgomjtoi. tsegtstei helsen ba.Huviin tom kompaniudin avsan zeel bol ZG-t bolood ard irgeded yamar ch hamaagui.Ted uursduu hariutsah yostoi. Zuv shu
2016-03-30
Зочин:
yostoi unen shuu
2016-03-30
mal:
Luivarchdin zeelsen mungiig yahlaaraa ard tumen irged tuluh estoi gej estoi zuudneesee sereerei erunhii saidaa.tegj l tuluh setgel chin hudluud bval ulaan tsaim gazar nutgiin min baylagiig hudaldsan heden arvan luivarchdaasa salgaj av.bas bayartsogtiin say dollariig nemerleerei.dalaid dusal nemer bno biz.irged bid turd garsan novshnuudin togloom bish shuu!!!!!!
2016-03-30
Зочин:
зөв шүү
2016-03-30
Зочин:
АН дөнгөж төрсөн хүүхэдээс эхлээд монгол хүн бүр арван таван сая төгрөгийн өр төлнө гээ биз дээ.
2016-03-30
Зочин:
АН-ыг хэнч дэмжихгүй.
2016-03-30
Baabar:
Baabar akhiin bichij ogson iltgeliig aldaagui unshiv. Gadaadiin olon toloologchdiin omno ooriigoo, ard tumnee doromjilloo.
2016-03-30
zochin:
hicheegeerei uur garts bhgui unaj bosood uragshlah l heregtei. bosoo gambaa populizmiin tulburiig irged l hurtej bna
2016-03-30
Зочин:
БАЯНЗҮРХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮҮДЭНД БАЙРЛАЛТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД БЭЛЭН КОНТЕЙНЕР ХАУС ЗАРНА. ДОТОРЛОГООТОЙ, ШАЛНААСАА ХАЛДАГ ВАКУМ ЦОНХ, ТӨМӨР ХААЛГАТАЙ. 7Ш УГСАРДАГ ЛАНГУУТАЙ, 1Ш ШИЛЭН ЛАНГУУТАЙ, 1Ш ШИЛЭН ХОРГОТОЙ. утас88107835
2016-03-30
Зочин:
БАЯНЗҮРХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮҮДЭНД БАЙРЛАЛТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД БЭЛЭН КОНТЕЙНЕР ХАУС ЗАРНА. ДОТОРЛОГООТОЙ, ШАЛНААСАА ХАЛДАГ ВАКУМ ЦОНХ, ТӨМӨР ХААЛГАТАЙ. 7Ш УГСАРДАГ ЛАНГУУТАЙ, 1Ш ШИЛЭН ЛАНГУУТАЙ, 1Ш ШИЛЭН ХОРГОТОЙ
2016-03-30
Зочин:
Зөв. Сайн хэлсэн байна. АН мандтугай. Энэ сонгуульд дахиж ялна шүү.
2016-03-30
Зочин:
АН-ыг хэнч дэмжихгүй.
zochin:
ashgui dee ooroo naiz bayrtsogttoigoo toloorei oor bas ch humuus bgaa medej bgaa bailgui
2016-03-30
ӨБАХЫСХХ:
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ Ч АРД ТҮМЭН ТӨЛӨХ ЁСГҮЙ АСУУХГҮЙ ЯАХ ГЭЖ ӨР ТАВЬСАН ЮМ БЭЭЭ
2016-03-30
zochin:
ooriin tolgoigui yum shig hunii deldej ogson ugiig sain unshlaa. neeree baabariin ug yag mon baina. ugnees ni ajihad ooroo bol buruugui. omnoh humuus ni l buruutai yum baina daa. onoodriin hiisen geed baigaa zuilsiin chini ehlel onooh buruutgaj muulaad baigaa huuchin zasgiin uyd ehelsen gedgiig sanadaggui yum baih daa. ooriigoo magtchih yum aa. ichihed yana aa. songuuliin show baina.
2016-03-30
дорж:
ан намд чадалтай боловсон хүчин алга
2016-03-30
Bb:
Baabariin niitlel bna shuu
2016-03-30
zochin:
ooriin tolgoigui yum shig hunii deldej ogson ugiig sain unshlaa. neeree baabariin ug yag mon baina. ugnees ni ajihad ooroo bol buruugui. omnoh humuus ni l buruutai yum baina daa. onoodriin hiisen geed baigaa zuilsiin chini ehlel onooh buruutgaj muulaad baigaa huuchin zasgiin uyd ehelsen gedgiig sanadaggui yum baih daa. ooriigoo magtchih yum aa. ichihed yana aa. songuuliin show baina.
иргэн:
МАН-ы үед зөвхөн Төр- гадаадын аль нэг улсаас авсан зээлийг гадаад өр зээлд тооцдог байсан, одоо АН-ы үед гаднаас зээлдсэн бүх зээл, өр буюу төр болон хувийн хэвшлийнхний авсныг ч хамруулан тооцож гадаад өр гэдэг болсон гэдгийг тайлбарласан байна. Хувийн хэвшлийнхний авсан зээлийг төр хариуцахгүй. Төр өөрсдийн тавьсан зээлийг л хариуцна. Тэгэхээр Монголын 1 хүн бүрт 15,000,000 төг-ийн өр ноогдож байна гээд гадуур сенсацлаад байгаа нь ийм учиртай шүү, ялгаж салгаж ойлгоорой л гэсэн байна шд. Ойлгомжтой л байна даг
2016-03-30
Зочин:
Ih sain ug hellee6Eronhii said nama songuulid avch oroph nas tsag ni jagsjee
2016-03-30
Hhahah:
Yu yaraad bainaaa Eronkhii saidaa geree baiguulaagui barag zeel avchikhsan yum bish biz Naad heden compani chini yaj zeel avsan yum ve Zeel avsan companiig munguu tul gekhiin orond ard tumen bid tulukhgui shuu geed heleed suuj baidag Bi taniig jinkhene mal geed helchikheye
2016-03-30
иргэн:
МАН-ы үед зөвхөн Төр- гадаадын аль нэг улсаас авсан зээлийг гадаад өр зээлд тооцдог байсан, одоо АН-ы үед гаднаас зээлдсэн бүх зээл, өр буюу төр болон хувийн хэвшлийнхний авсныг ч хамруулан тооцож гадаад өр гэдэг болсон гэдгийг тайлбарласан байна. Хувийн хэвшлийнхний авсан зээлийг төр хариуцахгүй. Төр өөрсдийн тавьсан зээлийг л хариуцна. Тэгэхээр Монголын 1 хүн бүрт 15,000,000 төг-ийн өр ноогдож байна гээд гадуур сенсацлаад байгаа нь ийм учиртай шүү, ялгаж салгаж ойлгоорой л гэсэн байна шд. Ойлгомжтой л байна даг
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-30
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-30
зочин:
арай хийж төлсөн татвараар минь татварын албад төлөвлөгөө биелүүлсэн гээд хуваагаад идчих юм үлдсэнээр нь сайдууд гадаад томилолт энэ тэр гээд алга болгочих юм тэгээд олон улсаас бонд гаргаж зээл тавьж төсөвөө бүрдүүлэх юм даа МОНГОЛ минь
2016-03-30
Зочин:
yostoi unen shuu
davaa:
Za ashgui dee chingis samuurai bond bolon busad uriig saihanbileg ba tuunii nuhud tuluh ym baina tusviin mungunuus tuluhgui gesen harj l baiy daa
2016-03-30
Зочин:
МАНын хорин жилд авсан зээлийг АН гуравхан жилд . Арай л юмаа.
2016-03-30
Зочин:
МАНын хорин жилд авсан зээлийг АН гуравхан жилд . Арай л юмаа.
2016-03-30
Зочин:
Ардчилсан намын новшнууд та нарын тавьсан өрийг тэгээд чи төлөх үү. Яах гэж ингэж худлаа ярьж ард иргэдийн тархийг угаа гэж оролддог юм бэ дээ. Одоо түргэн зайгаа тавиад өгөхөд л болно шдээ
2016-03-30