Ерөнхийлөгчөөс гурван асуултад хариулт авна

img

 

Хуульч Б.Ганхуяг санаачлан “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ. Хөдөлгөөнийг эхлүүлж эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гурван асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт  хүргүүлж буйгаа мэдэгдэв. Асуултынхаа хариултыг ирэх сарын 4-ний өдөр авах аж.

 

Б.Ганхуяг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал бүрэн хямарч, гадаад орны өрөнд барьцаалагдаж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Айл өрхийн орлого 3-4 дахин буурч, зээлийн дарамтад орж ядууралд нэрвэгдсээр байгаа. Энэ байдалд УИХ, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахыг хичээж байгаа боловч бодит байдал дээрээ ухаалаг шийдэл, алсыг харсан төлөвлөгөө, хөтөлбөргүй явсаар уршиг нь улам бүр нэмэгдэж, хүндэрсээр өнөөдргийг хүрлээ. Иймд бидний хэсэг иргэд улс, эх оронд маань бий болоод байгаа цөвүүн байдлыг хараад гар хумхин суух биш. Харин цөөн ч гэсэн нөхдийн хамт бага ч гэсэн хувь нэмрийг оруулж нэг ч гэсэн Монгол хүнийг сайхан амьдруулахын төлөө нэгдэж байна” хэмээв.

 

Тэд “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг байгуулснаа энэ өдөр албан ёсоор олон түмэнд дуулгаж байгаа аж. Хөдөлгөөний гишүүдийн зүгээс “Бид таксинд, гудамжинд, автобусанд таарахаараа эдийн засаг хүнд, амьдралын боломж муу байгаа талаар өдөр бүр ярилцдаг. Тэгвэл иргэдийн тэр асуултад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хариулт авахаар дараах гурван асуултыг хүргүүлж байна гэв. Үүнд:

 

  1. Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?
  2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
  3. Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ?

 

Энэ гурван асуултаа яг одоо Засгийн газарт хүргүүлнэ. Харин хариултыг нь ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагт бидний төлөөлөл очиж авах тул бэлдэж хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар иргэнийхээ асуултад хариулах үүрэгтэй” хэмээн хэлж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baasan lam:
ymar ch hariugui yum asuudag yumbe naadahia gandand ochood asuuchih
2016-03-31
ЗОЧИН:
манЫНХАН ЯДАЖ УРД НЬ ЦАРАЙ ЗҮСЭЭ ХАРУУЛААГҮЙ ХҮМҮҮС ХӨЛСЛӨХГҮЙ ДЭЭ ЭЩИЙМЭРХҮҮ АРГА ЯВАХАА БАЙСАН Ш ДЭЭ
2016-03-30
Tөмөртөөмөөгийн анд:
Манай ТӨӨМӨӨ ХААНА Ч СИЙХГҮЙ ШҮҮ ОЮУТНЫ ХОЛБООНЫ ДЭД БОЛГООД БИД ДЭМЖЛЭЭ ДАНДАА ИЙМ АСУУДАЛ ГАРГАЖ МӨНГӨ АВДГАА Л БОЛЧИХЛ ДОО КККККК
2016-03-30
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-30
Зочин:
ТА НАРЫН АВАРДАГ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЧАЦГА БАЙДЫН
2016-03-30
124578896:
Сая Талбайн өмнөх цэцэрлэгт хувцаснуудаа солиод сууж байсан Нөхдүүд байна ш тээ. Тэгээд л бүгдээрээ МАН-ын 2-р давхарт ирээд л хоол идээд л сууж байна. Бас энэ галстуз шиг юмаа Холбооны гадаа хүүхэд, хөгшидгүй тараагаад цаасан дээр бүртгээд л сууж байна лээ. МАН-ын л Хийж байгаа АЖИЛ бололтой. Энэ Ганхуяг чин Оюутны холбооны мөнгийг баахан хусаад дараа Таван толгойд орлогч гээд оччихсон Том тэрэгтэй хүмүүс Компани байгуулаад НҮҮРС зөөж баяжих юм яриад байсан НӨХӨР л байна. Чааваас энэнд хүн итгах боловв уу
2016-03-30
Бат:
Ганхуяг гэж оюутан байхаасаа л коммунист ХУ намч байсан,хуульч хийгээгүй ээ? Монголоо юунаас аврах гээд хоосон улс төржөөд,хүн бүр дор бүрээ л баялаг бүтээвэл л аврал биш үү? Төрд ажиллаагүй л бол ажилгүй байдаг юм уу,
2016-03-30
МАН-бууны нохой:
МАН-ын уяаны нохой угаадасны идүүр болсон ийм залуучууд сонгууль дөхөхөөр хөдөлгөөн нэртэй хар PR хийж эхэлдэг хуучин технологи шууд харагдаж байна даа. Ялангуяа голд нь сууж буй дөрвөн нүдтэй нөхөр
2016-03-30
зочин:
Энэ төр засаг сонсох чих, харах нүд, хариулах амаа аль эрт алдсан байх аа.
2016-03-30
dgm:
Гэнэн байна даа. Та нарыг тоож асуултанд чинь хариулна гэж бодож байгаа бол...
2016-03-30
Зочин:
Bi umnuus ni hariulchihya. Ta nar shig ajil hiideggui , angaahai shig amaa angailgaj hool guij orilj charladag yums tsuursun tsagt l saihan bolnoo
2016-03-30
Зочин:
АН та нарын үгийг нохой хуцсан чиниээ тоохгүй байх даа.
2016-03-30
Зочин:
IIM NEG DUWCHIN NUKHDUUD YU BODDOG YUM BOL DOO ? ULS ORNOO AWRAYA CHIO GEKH SHIG
2016-03-30
Зочин:
IIM NEG DUWCHIN NUKHDUUD YU BODDOG YUM BOL DOO ? ULS ORNOO AWRAYA CHIO GEKH SHIG
2016-03-30