Спортлог удирдагчаар Трудог сонгожээ

Интернэт хэрэглэгчид “Хамгийн спортлог удирдагч хэн бэ” гэх санал асуулгад оролцжээ. Уг санал асуулгад дэлхийн 50 гаруй орны хэрэглэгч оролцож, спортлог удирдагчийг сонгосон байна.
Санал асуулгад оролцсон хэрэглэгчдийн 48.8 хувь нь Канадын Ерөнхий сайд Жастин Трудог сонгожээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 37.1 хувийн саналаар удаалсан байна. Өнгөрсөн онд уг жагсаалтыг В.Путин тэргүүлсэн билээ.
Трудо хоккей болон мэргэжлийн зодооны урлагаар хичээллэж байсан юм. Тэрбээр 2008 онд хандивын арга хэмжээнд зориулан тулалдаж байжээ. Ерөнхий сайд энэ сарын эхээр Вашингтон хотноо айлчилсан юм. Тэрбээр айчлалынхаа үеэр Путинтэй хоккей тоглохыг хүсдэг тухайгаа Обамад хэлжээ.
“Обама та Путинтэй уулзахаараа миний тухай хэлээрэй. Би түүнтэй хоккей тоглохыг хүсдэг гэдгийг минь” хэмээн Трудо хэлсэн аж. Түүний хариуд Обама “Тэгвэл тэр тоглолтыг би шүүх болно” гэж хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ