Х.Баттулга гишүүн сонгож болохгүй хүмүүсийн нэрийг зарлалаа


“Жудагт Монгол” холбооноос өнөөдөр Ялалтын талбайд Эв нэгдлийн цуглааныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү жагсаалд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга болон зарим УИХ-ын гишүүд оролцож байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар оролцож байгаа юм. Тэд жагсаалаас гаргаж буй шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн ийн хүрэлцэн ирсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн цуглаанд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож үг хэлэв.
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ард түмэнд хандаж үг хэллээ. Энэ үеэрээ тэрбээр Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийг сонгож болохгүй гэдгийг онцолсон юм. Тэр дундаа "Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" хэмээн онцгой анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ