Амиа алдагсдын тоо 74-т хүрлээ

Талибанчуудын “хуурай дүү” гэгддэг алан хядах “Жамаат-аль Ахрара” бүлэглэл улаан өндөгний баяраар Лахор хотноо байрлах хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд дарааллан халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 62 хүн амиа алдсан. Тэгвэл амиа алдагсдын тоо 74-т хүрсэн талаар тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдсэн байна.
12 настай Сахил болон 13 настай Аман Жон нар өчигдөр шархаа дийлэлгүй амиа алдсан хэмээн “www.dailymail.co.uk” дамжууллаа. Сахил охин удахгүй гэр бүлийнхээ хамтаар Лондонд хотноо амьдрах гэж байжээ.
Амиа алдагсдын 24 нь хүүхдүүд гэнэ. Халдлагаар 362 иргэн гэмтсэн бөгөөд 14 хүний биеийн байдал хүнд байгаа хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах саналаа Ерөнхийлөгч Ашраф Ганид танилцуулсан байна.
Тус бүлэглэл дахин халдлага үйлдэхээ мэдэгдснээс гадна “Ерөнхий сайдын гэр бүлийг барьцаалах болно” хэмээн сүрдүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ